NAAGII - Хайртай Юу (feat. Mrs M) Lyrics

Lyrics Хайртай Юу (feat. Mrs M) - NAAGII



Анхны учралаар анзаараагүй чамайг
Ахиад таарахад ялдам инээмсэглэл чинь татсан
Санаандгүй үнсэлт сахилгагүй хөөрхөн төрх
Сайн уу, чи минь одоо өөрийгөө би зүх
Хайрын сэтгэл алдрахад хариу хүсэж чамаас асууя
Хайртай юу надад
Хариуг чинь хүлээн сууна
Хайртай юу надад
Хайрыг чинь хүснэ
Хайртай юу наддаа
Санах тусам санах мэдрэмж сайхан
Чиний сэтгэлд сэлмээр байна
Хайртай юу наддаа
Орой болгон чамайг ярихыг би хүлээнэ
Охин тэнгэр намайг ойлгоосой гэж би хүснэ
Миний хэлэх үгс түүний бүх юм төгс
Магадгүй чамайг ойлгоогүй мэдэхгүй олон зүйлс
Итгэл минь чамд алдраагүй эргээд чамаасаа асууя
Хайртай юу надад
Хариуг чинь хүлээн сууна
Хайртай юу надад
Хайрыг чинь хүснэ
Хайртай юу наддаа
Санах тусам санах мэдрэмж сайхан
Чиний сэтгэлд сэлмээр байна
Хайртай юу наддаа
Чи над руу харан мишээж
Надад өгсөн тэр л мэдрэмж
Сэтгэлийн үүд хаалгыг ганцхан чи л нээж
Гарнаас минь зөөлхөн атгаач
Хүсвэл бүүр чангаар атгаач
Үүрд хажууд байж харагдаач
Тийм ээ би чамд хайртай байж магадгүй
Угаасаа бусдыг нь би нэг их тоохгүй
Ганцхан чи л сэтгэлийг минь нэг их гомдоохгүй
Гэдгийг би хоёр нүднээс чинь харж байна болох уу
Хайртай юу надад
Ээе хайртай байж магадгүй ээ
Хариуг чинь хүлээн сууна
Хайртай юу надад
Хайртай байж магадгүй
Хайрыг чинь хүснэ
Хайртай юу наддаа
Санах тусам санах мэдрэмж сайхан
Чиний сэтгэлд сэлмээр байна
Хайртай юу наддаа
Хайртай юу надад
Хариуг чинь хүлээн сууна
Хайртай юу надад
Хайрыг чинь хүснэ
Хайртай юу наддаа
Санах тусам санах мэдрэмж сайхан
Чиний сэтгэлд сэлмээр байна
Хайртай юу наддаа
Ooh, baby
Хайртай юу наддаа



Writer(s): Naranzun Badruugan


NAAGII - Хайртай юу
Album Хайртай юу
date of release
07-09-2019




Attention! Feel free to leave feedback.