BOLD - Khairtai Khuniihee Gar Ruu Guigeerei (Run into Your Love's Arm) paroles de chanson

paroles de chanson Khairtai Khuniihee Gar Ruu Guigeerei (Run into Your Love's Arm) - Bold



Би чамайг явах гэж байгааг мэдэж байна
Би чамайг хүчээр байлгаж чадахгүй
Би чамд юу ч болсон үргэлж хайртай байна гэдгээ л хэлж чадна
Хэрэв чиний сонгосон зам жаргалтай гэрэлтвэл
Хэзээ ч би зүрхэндээ гунигтай хоцрохгүй
Хэрэв хэн нэгэн нь зүрх сэтгэлийг чинь хүндлэхгүй бол
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай, би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чамд зориулсан миний хайр их хүчтэй
Чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй
Тэгэхдээ би чамайг үргэлж зүрхэндээ чанга тэврэн явна
Хэрэв чи санаагаа өөрчлөхөөр болвол
Буцаад чи наддаа хэзээ ч ирж болно
Хэрэв чи ирье гэвэл би чамайг тэврэн авахад бэлэн байна
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай, би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чи анх надад хайр мэдрүүлсэн болохоор (Мэдрүүлсэн болохоор...)
Би анх чамайг хайрласан болохоор (Хайрласан болохоор...)
Чиний надад өгсөн жаргал (Чиний надад өгсөн...)
Миний чамд өгсөн сэтгэл (Миний чамд өгсөн...)
Чи бид хоёрынх болон энэ ертөнцөд үүрд үлдэнэ
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай, би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай, би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чамд зориулсан миний хайр их хүчтэй
Чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй




BOLD - Khairiin Khuch (Power of Love)
Album Khairiin Khuch (Power of Love)
date de sortie
01-03-2005




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.