Bold - Gegeen Domog Lyrics

Lyrics Gegeen Domog - Bold



Энэхэн үгийг чамдаа
Хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг
Зүрхээрээ хэлье, чамдаа би
Хамт хѳтлѳлцѳѳд явахад
Зүрх минь тогтохгүй ээ
Хорвоо дээр хамгийн жаргалтай эр хүн би болж
Хѳѳрхѳн хонхойдог, хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм
Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүйдээ, зѳвхѳн бие биенээ хайрлая (хайрандаа)
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мѳнхрѳх гэгээн домог болсон
Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь дэндүү хѳѳрхѳн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивнэх бүрд
Ичингүйрэн намайг тэврээд би ч бас гэдэг
Чамаас ѳѳр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хирнээ эрхэмсэг чи сахиусан тэнгэр
Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүйгээр зѳвхѳн бие биенээ хайрлая (хайрандаа)
Бие сэтгэл минь чамтай нэгдээд (нэгдээд)
Бид хоёр хайраараа мѳнхрѳх гэгээн домог болсон
Биднийг хамт байхад ѳглѳѳр хуржуулдаг
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурснаа
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэр биш орчлон дээр хайрандаа жаргая аа
Ийм болхоор чамдаа би хайртай (чамдаа би хайртай)
Илүү зүйл хэрэггүйгээр зѳвхѳн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мѳнхрѳх гэгээн домог болсон
Зѳвхѳн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай, хоёул хамтдаа
Гэгээн домог больё...



Writer(s): Bold Dorjsuren


Bold - Amidraliin Gol Dur
Album Amidraliin Gol Dur
date of release
01-10-2008




Attention! Feel free to leave feedback.