Bold - Hairiin Huch Lyrics

Lyrics Hairiin Huch - Bold



Өглөө болгон наран мандаж
Өнгөт орчлонд нэгэн хүн төрдөг ч
Өөр хэн нэгэн нь хайраар дутаж
Үдшийн оддын нэг нь харвана
Өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэг ч
Өдөр дундын наран хурц ээдэг ч
Oройн сэрүүнд чи хайраар даараад
Oмог бардам зан чинь ганцаардана
Чи өөрөө хайран дундаас ургаж
Чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүч нь бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна
Чи бол хүн, Хайрын хүч хүний амьдрал
Бүрхэг өдрүүд олон байдаг ч
Бүхнийг давах итгэл чамд бий
Өнгөрснийг мартаад өөдрөг алхвал
Өөр хаана ч биш чам дээр наран гийнэ
Өөрөө чи өөрийгөө хүндлээд
Өрөөл бусдад хайрын түгээгээд
Ганц олдох насаа хүн шиг амьдарвал
Газраар биш чи тэнгэрээр ниснэ
Чи өөрөө хайран дундаас ургаж
Чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүч нь бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна
Чи бол хүн, Хайрын хүч...
Чи өөрөө хайран дундаас ургаж (Чи өөрөө...)
Чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүч нь бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна (Орчлон дээр...)
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал...
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал...




Bold - Хайрын Хүч
Album Хайрын Хүч
date of release
21-06-2005




Attention! Feel free to leave feedback.