Hurd - Хайрын нулимс Lyrics

Lyrics Хайрын нулимс - Hurd



Энэ болсон бүгдийг эргүүлэн бодон дурсан шаналан сууна би
Эргээд л бүгдийг санан миний нүднээс нулимс бууна
Хэн чамайг гомдоож явсаныг чиний нүднээс үргэлж хараад чамайг санаад
Чи миний үгийг дагаад нулимс урсана
Чи дандаа ганцхан надтай үргэлж хамтдаа гэж хэлсэн
Би чинь чамдаа итгэж дандаа мөнхөд хамтдаа байхыг хүснэ
Хайрт чамайгаа би чинь дандаа хамтдаа жаргахсан
Анх би чиний сэтгэлээрээ чиний дүрийг харахсан
Энэ л хайрынхаа дээдийг чамдаа өгсөн юмсан
Үүрд санаач чамдаа өгсөн
Дурлал хайрынхаа өдрүүдийг бүү мартаарай
Намайг ямар үгээр гомдоож байсныг санаарай
Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү
Энэ хорвоо эрээнтэй бараантай заримдаа жаргалтай байдаг
Эвгүй харгүй хайртай учраас энэ л бие минь айдаг
Гэтэл би гэнэн тэнэг чиний царайнд хууртчихжээ
Гэгээн хайрыг хүсэж буруу хүндээ хандчихжээ
Хайр өөрөө нисэн ирээд хагацлийг үлдээгээд надаас чинь буцлаа
Гансран уйлах нулимсаа хүнээс ичин байж унагъя
Чи минь чи минь наддаа итгэ чамайг өөрөөсөө дутаахгүйгээр хайрлъя (хайрт минь)
Цэцгийн дэлбээ шүүдрийн усанд тэжээл аван дэлбээлдэг
Харин би чинь чинийхээ хайранд хайлан уяран илбүүлдэг
Хархан нүдээ тормолзуулан минийхээ хайрыг хөгөлжээ
Хайрлаж явсан тэрхэн охин миний зүрхийг хөтөлжээ
Өдгөө хүртэл би чинь чамайг хайрлаж хамгаалж ирсэн юм
Өдий болсон миний зүрхийг амьдрал хөлдөө чирсэн юм
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй шүү
Азгүй хайраа дахин дуулахгүй шүү
Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү
Гэхдээ бурхан үнэхээр надад хатуу амьдрал заяажээ
Ганцхан охины төлөө шаналж өөрийгөө зовоожээ
Үнэхээр их уйлдаг байсан шүү чиний араас
Жаргалтай хайрыг хүсдэг байсан шүү ганцхан чамаас
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй би чинь явъя да
Азгүй хайраа дахин дурсахгүй чамайг мартъя да
Одоо ингээд хоёр биенээ мартаад хоёулаа салъя да
Чи өөрийгөө бодоод ондоо хайраа хайгаад яв да
Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү
Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү
Зүрхнээс минь гарсан хайрын нулимс



Writer(s): hurd


Hurd - BLACK BOX vol.10 Хайрын салхи
Album BLACK BOX vol.10 Хайрын салхи
date of release
11-07-2014




Attention! Feel free to leave feedback.