Kiwi - Hojuu Uchral Lyrics

Lyrics Hojuu Uchral - Kiwi



Хожуу учирсан залуу чамайг
Хоногийн уртад дутаж хайрласан
Одтой шөнөөр үгүйлэн байж
Олны харцнаас харамлан хайрласан
Хэнэггүй үгийн чинь өөрөөсөө нууж
Халуухан сэтгэлдээ зөвтгөж хайрласан
Халуухан сэтгэлдээ зөвтгөж хайрласан
Хатуухан гомдлоо зүрхэндээ нууж
Халуухан илчээрээ өмнө чинь сөгдсөн
Буцаах сэтгэлийн хайрандаа аргамжиж
Булбарай зүрхэнд тэвэрч аргадсан
Хундага дарсанд гунигаа үлдээж
Хуучин бүхнийг чинь уучилж хайрласан
Хундага дарсанд гунигаа үлдээж
Хуучин бүхнийг чинь уучилж хайрласан, хайрласан (хайрласан)
Хэтэрхий бардам залуу чамайг
Хүслийн үзүүрт хүлээж хайрласан
Сартай үдшээр ханьсан алхаж
Сайхны өмнө нь уучлан харамласан
Гэнэхэн бүхнийг чинь зүрхнээсээ уучилж
Гэгээхэн хайрандаа уусгаж хайрласан
Гэнэхэн бүхнийг чинь зүрхнээсээ уучилж
Гэгээхэн хайрандаа уусгаж хайрласан, хайрласан (хайрласан)



Writer(s): Angirmaa Balchinjav


Kiwi - Chamd Amjilt Husey
Album Chamd Amjilt Husey
date of release
01-01-2008




Attention! Feel free to leave feedback.