Vandebo feat. Siente - Dusal Dund Lyrics

Lyrics Dusal Dund - Siente , Vandebo



Бороонд нороод баймаар, aye
Чамайг гадуур хайгаад, aye
Үнсэх уруул улаан, aye
Шүргэх харц тулаад, aye
Үнэнээ хэлэхэд амархан
Үгүй үгүй, хар л даа
Үнэнээ хэлээд амжлаа
Үгүй үгүй, чи харчихлаа
Намайг ичээж байгаа чинь таалагдана
Час улаан зогсож байна, чиний харалдаа
Чиний харалдаа
Намайг хар л даа
Чиний харалдаа
Энэ бороонд норох хүн болгон нэг тийшээ гүйсээр
Хоорондоо л бүтэж байвал гээд дусал дунд чамайг үнсээд
Доороосоо даарах вий дээ, би чамайг үүрээд алхъя
Порно сайтуудаа болиод, messenger-т чамайг хүлээе
Он тоолол хурдалсаар чи надад хэрэгтэй хүн болон хувирсаар
Од эрхэс цуварсаар бид олон зүйлийг таньж томорсоор
Том хүүхдүүд хэлсэн үгэндээ би
Гацаж ээрээд сандарч бас түүртээд
Чиний бөөрөнхийлдөг үгнүүд хүртэл үзүүртэй
НӨАТ-ийн сугалаанаас мөнгө хожоогүй ч
Амьдралаас би чамайг сугалав, yeah yeah (би чамайг, би чамайг)
Өөрт байгаа боломжийг ашиглаач
Гэж хоёр зуун хувь чи надад тулгав (чи надад, чи надад)
Бороонд нороод баймаар, aye
Чамайг гадуур хайгаад, aye
Үнсэх уруул улаан, aye
Шүргэх харц тулаад, aye
Үнэнээ хэлэхэд амархан
Үгүй үгүй, хар л даа
Үнэнээ хэлээд амжлаа
Үгүй үгүй, чи харчихлаа
Намайг ичээж байгаа чинь таалагдана
Час улаан зогсож байна, чиний харалдаа
Чиний харалдаа
Намайг хар л даа
Чиний харалдаа
Чамтай цуг борооноор норохын тулд
Татгалзана компаний захирлын суудлаас
Мангар том хоёр зүрх
Мөргөлдөж билээ асуунгуутлаа
Юүдэнтэй цамц минь хөлд чинь
Чирэгдээд ерөөсөө болохгүй шуудай
Юүдэнтэй цамцаа хөнжилдөө тайлаад
Хөлөрсөн даавуун дээр бороотой цуг шаая
Бороотойд цуг байя, бороо минь хурдлаач
Бороотойд дуг хийе, бороо минь дуугай
Бороотойд болдог бол байрны чинь
Гадаа би хүлээгээд баймаар
Гаруудыг block хий та нар unfollow me
Гол нь би чамтайгаа сайндаад
Учирсан яадаг юм, би чинийхээ энгэрт
Дурласан яадаг юм, би чинийхээ цээжинд
Дурандаа ниссэн шувуу
Учирсан яадаг юм, би чинийхээ цээжинд
Дурандаа ниссэн шувуу




Vandebo feat. Siente - Dusal Dund
Album Dusal Dund
date of release
31-08-2018



Attention! Feel free to leave feedback.