Bold - Хөгжим paroles de chanson

paroles de chanson Хөгжим - Bold



Хөгжим юм шүү миний сэтгэл
Хөг аялгуу ч чиний минь хайр юм
Гэгээн сэтгэлийн минь утсан дээр жиргэсэн
Гэрэлт хайрын шувууд ноот болдог юм
Хайр гэдэг хөгжим хамгийн гэгээн right
Зүрхнээс зүрх руу урсах мөнхийн аялгуу
Үл тасрах эгшиг хайрын аялгуу
Үнэнч хайрын сэтгэл мөнхийн аялгуу
Алдрай минь чинь миний аялгуу
Хайрт минь чи миний зүрхний аялгуу
Эр сэтгэл минь хуур юм шүү
Эгшиг татлага нь чиний минь хайр юм
Чивчэрч чийгэлсэн хос чавхдас нь дээр
Цэцэгс дэлгэрэхэд хайрын дуу төрдөг юм
Хайр гэдэг хөгжим хамгийн гэгээн right
Зүрхнээс зүрх руу урсах зогсолтгүй аялгуу
Үл тасрах эгшиг хайрын аялгуу
Үнэнч хайрын сэтгэл мөнхийн аялгуу
Алдрай минь чинь миний аялгуу
Хайрт минь чи миний зүрхний аялгуу
Бидэн хоёрын хайр аялгуут хөгжим
Би тэр сарны доор дуурссан, хайрын сарнай
Мянга мянган жилд үл тасрах эгшиглэх
Мөнхийн аялгуу гэвэл, агуу их хайр юм
Хайр өөрөө хөгжим
Хамгийн тэнгэрэлэг аялгуу
Үл тасрах эгшиг хайрын аялгуу
Үнэнч хайрын сэтгэл, мөнхийн хайрын аялгуу
Алдрай минь чи миний аялгуу
Хайрт минь чи миний зүрхний аялгуу
Хайр өөрөө хөгжим, мөнхийн аялгуу
Хайр өөрөө хөгжим, мөнхийн аялгуу
Хайр өөрөө хөгжим, мөнхийн аялгуу
Хайр өөрөө хөгжим, мөнхийн аялгуу
Еээ эээ



Writer(s): Bold Dorjsuren


Bold - Хувцасаа Тайчаад Шид
Album Хувцасаа Тайчаад Шид
date de sortie
22-05-2014




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.