NAAGII - Би Чамд Хайртай paroles de chanson

paroles de chanson Би Чамд Хайртай - NAAGII



Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа
Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариухан хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай
Сэрүүн булгийн усандаа
Тунгалаг тэнгэр гэрэлтэх шиг
Сэтгэлийн хайртай л амраг минь
Энэхэн холоос санагдана даа
Жороо борлогоороо тэмүүлсэн
Жолоо тавьсаар очиход минь
Жаалхан ч минь инээсээр
Баахан гирвэшсээр золгоно доо



Writer(s): б. явуухулан, д. лувсаншарав


NAAGII - Миний Захидал
Album Миний Захидал
date de sortie
19-11-2016




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.