Vandebo - Zunii Oroi paroles de chanson

paroles de chanson Zunii Oroi - Vandebo



Үеийнхэн бүгд гадаа
Өнөөдөр жинхэнэ падаа
Хар царайтай хүмүүсийн цуглаан
Гадуур зайрмаг хазаад
Vandebo тэнчээ хадаад
Тагтан дээр цэнхэр халаад
Шууд л би гүйж очоод танилцъя
Миний найзыг Галаа
(Yeah)
Мөсний баяр гэнэ үү зайлаа
Өнөө шөнө мөстэй кола уусан хүмүүс freestyling Kodak
(Yeah)
Хүмүүсээ дайлъя тэгэх үү
Урд байгаа бүсгүй рүүгээ утас цохиод л
Аз тохиох байх надаа
Гэгээ тасрахад анивчих гэрэлд UB
Гэр лүүгээ харих гэж биш зугаацах насан дээрээ гүйж байна
Хэн ч надад өгөөгүй дулааны summer hittin' me
Хайрлаж бас хаягдаж өнгөрөөе өө дэндүү шийдэмгий
Wassup? Хотын төвөөр сонин юутай?
Wassup? Хаврын орой нэг л уйтай
Wassup? Vandeboгийн шоунд шууд шаа
Wassup? Яарахгүй бол урин цаг дууслаа
(Uh)
Зарим найзууд бизнес
Ажиллаж байна UB City
Харин би ажиглана дээрээс цуглуулна
No more haters
Дулаан цагийн дотно инээд тачигнана нүүрэн дээр
Хавирган сар уулын цаанаас өнгийхдөө бэлдэнэ үнэндээ
Шон түшнэ
Давж гарна
Зовлонгоо хав дарна
Гүйх тоолонд ганцаараа санана хүүхэд насаа
Өчигдөр тэсгим хүйтэн
Урин цаг урин дуудна
Цагаасаа өмнө буцсан эрвээхэйн араас дэнлүү хөөргөнө
Заримдаа урам хугарна
Ганцаараа шил юм уугаад
Эр хүний ноён нуруу
Гэхдээ тэр хүлээж суугаа
Залгана нууцалсан дугаар
Тэр бүх дуудлагыг таслана
Талд нь оруулсан тамхиа харамлан байж гүнзгий үлээж дуусгана
(Huh)
Буцах замгүй харгуй өмнө зурайна
Би хичээхгүй бол олон дүү нар харна намайг дуурайна
Өнчин сандал эзэнтэй болж элэг нь дэвтэнэ
Өвөртөлсөн сарнайг минь бүү хаяарай чи минь
Надад олон бий
Аваагүй дуудлага
Хайрынхаа захиаг
Өгөөгүй тохиолдол
Гэхдээ байсан би
Үргэлж шударга
Хажууд нь байсан
Хүмүүсээр дутна
Бороонд би нормоор байна байна
Хаврын үдэш gang gang
Гадаа хүлээх дайн дайн
Энэ борооны үнэрт би хайртай
Гэгээ тасрахад анивчих гэрэлд UB
Гэр лүүгээ харих биш зугаацах насан дээрээ гүйж байна
Хэн ч надад өгөөгүй дулааны summer hittin' me
Хайрлаж бас хаягдаж өнгөрөөе өө дэндүү шийдэмгий




Vandebo - The Vandebo
Album The Vandebo
date de sortie
29-09-2019




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.