Bold feat. Hulan - Hurch Bolohoor текст песни

Текст песни Hurch Bolohoor - Bold feat. Hulan



Би чам руу асгарсаар
Сэтгэл зүрхэндээ нууж явсан
Хүслээс хясахааргүй
Хайр минь дэндүү тэмүүлэх юм
Чиний харцаар амьдрал минь гэгээн харагдах юм
Хүрч болохоор ойрхон байхад чинь
Хүнийх юм шиг цаашлах юм
Олдоод явахаар
Чи миний л хайрыг нэхэх юм
Би чам руу татагдсаар
Чамаас ирсэн хайрыг амталсан
Гэрлээс хурцаар хайр минь дэндүү ялгарах юм
Чиний эрхээр чамд би хайраа даатгах юм
Хүрч болохоор ойрхон байхад чинь
Хүнийх юм шиг цаашлах юм
Холдоод явахаар
Чи миний л хайрыг нэхэх юм
Голын чимээг сонсооч
Чиний тухай ярьж байна
Долгион болгон нь хэлж байна
(Хэлж байна)
Тэргэл сарнаас асуулаа
Чиний тухай ярьж байна
Чи бид хоёрыг гэрэлтүүлж байна
Аагим халуун байгальд
Би чиний дээрээс
Сэрүүцүүлэх хүрхрээ болж орно
Хэлж чадахгүй байгаа хэдэн үгээ тээсээр
Хүрч чадахгүй гар минь хүзүү орооно
Чиний зөөлөн хайрыг яаж татах вэ?
Зүрхэндээ би яаж ойлгуулж чадах вэ?
Чадах вэ? Чадахгүй ээ
Зориглоод
Би хайраа нандигнасан
Чиний гэсэн бүхнээр амьдарсаар
Эхлээд төгсөшгүй зүрх минь хайраар л цохилох юм
Чиний сэтгэлээр миний юм бүхэн гэрэлтэх юм
Хүрч болохоор ойрхон байхад чи (байхад чи)
Хүнийх юм шиг цаашлах юм (hey yeah)
Холдоод явахаар
Чи миний л хайрыг нэхэх юм
Одоо намайг хэзээ ч битгий орхиорой
Нэхэх юм



Авторы: Bold Dorjsuren


Bold feat. Hulan - BOLD
Альбом BOLD
дата релиза
15-06-2018



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.