Kiwi - Genet Irsen Durlal текст песни

Текст песни Genet Irsen Durlal - Kiwi



Тэр зуны өдөр гэнэт тэнгэр бүрхэж
Ширүүн бороо орж билээ (гэнэт ирсэн миний дурлал)
Ногоон гэрэл асахыг хүлээж би гарц дээр
Зогсож билээ (цаг мөч намайг яаруулна)
Дэргэд минь нилээн яарсан шинжтэй чи шүхэртэй
Ирж зогслоо (hey, hey)
Норохгүйн тулд чиний шүхэр дор орж
Борооноос нуугдлаа
Чиний цээжинд наалдан зогсоход
Зүрх минь цохилно
Гэрэл аль хэдийн солигдоод
Цаг мөч яаруулна (hey)
Машины цуваа тасралтгүй (машины цуваа тасралтгүй)
Хөвөрнө (хөвөрнө)
Зам гарах хүмүүс ар араасаа
цуварна
Гэрэл солигдохыг хүлээх зуур чи надтай
Юм ярих шиг боллоо
Чиний зөөлөн харцанд уярав бололтой би
Балмагдлаа
Анхны харцаар дурлаж болдог гэж
Уншиж, сонсож байснаас биш
Ариун дурлалын сум гэнэт харваж ирдгийг
Би мэдэрлээ
Чиний цээжинд наалдан зогсоход
Зүрх минь цохилно (hey)
Гэрэл аль хэдийн солигдоод
Цаг мөч яаруулна (hey)
Машины цуваа тасралтгүй (машины цуваа тасралтгүй)
Хөвөрнө (хөвөрнө)
Зам гарах хүмүүс ар араасаа
цуварна




Kiwi - 3 Setgel 1 Husel
Альбом 3 Setgel 1 Husel
дата релиза
01-01-2007




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.