Kiwi - Huslee Helne текст песни

Текст песни Huslee Helne - Kiwi



Хэзээ нэгэн цагт агаар тэнгэрт дүүлэн ниснэ
Хэн ч биднийг ятгаж, итгүүлж үл чадна
Аадар ниргэж, омог бардам жигүүртэн бид
Аян жамаараа тэнд очно
Хорвоогийн оргилд мацах зам бартаатай ч гэсэн
Хүсэл бодлоо бид хэлмээр байна тэнд
Оюу тэнгэр цоройн, авирч хүрэмгүй тэр халилд
Огторгуйн мананд бид яарна
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очно
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Ирэх жаргалаа өөрөөсөө бид хайж олно
Энд тэндгүй гишгэж явмааргүй л байна
Замилан хорвоод байдаг аз жаргалын тэр нэг оньсогыг
Заавал тайлахаар зорин ниснэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очно
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очно
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очно
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Хүслээ нэлнэ



Авторы: Angirmaa Balchinjav


Kiwi - 2014
Альбом 2014
дата релиза
01-01-2014




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.