NAAGII - Дөрвөн Цагийн Тал текст песни

Текст песни Дөрвөн Цагийн Тал - NAAGII



Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал минь нялхарна
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал минь нялхарна
Уртын сайхан дуу шиг
Ухаан санааг саруулсгаж
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал минь униартана
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал минь униартана
Нарны сайхан цацрагтаа
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагиулсан
Намрын тал минь шаргалтана
Намирсан тариа шаагиулсан
Намрын тал минь шаргалтана
Цагаан цайлган сэтгэл шиг
Цасан цайдам алсална
Өөрийн илчээр цантуулсан
Өвлийн тал минь цавцайна
Өөрийн илчээр цантуулсан
Өвлийн тал минь цавцайна



Авторы: д. пүрэвдорж, л. мөрдорж


NAAGII - Миний Захидал
Альбом Миний Захидал
дата релиза
19-11-2016




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.