NAAGII - Хүслийн Шинэ Жил текст песни

Текст песни Хүслийн Шинэ Жил - NAAGII



Цав цагаан мөсөн ертөнц
Цагийн зүү догдлон эргэнэ
Цасаар чимсэн шидэт өргөө
Цал буурал өвгөн дуу аялна
Хайр энэрэл дүүрэн гэр
Халуун дулаан илчээр цалгина
Хүслээ дайгаад хүлээн суугаа
Хүүхэд бүхэн дуу аялна
Чин сэтгэлээр хүссэн
Чимх хүсэл биелээсэй
Энэ шинэ оны орой
Үнэнч итгэлээрээ бодолдоо тарьсан
Үлгэр шиг мөрөөдөл биелээсэй
Улаан туузаар уяж чимсэн
Уран тансаг сүрлэг гацуур
Айл бүрийн хойморт асаад
Аз жаргалыг хамтдаа амтална
Оргилуун сэтгэлийг хөтлөх
Огторгуйн оддыг ширтэнэ
Галын дэргэд мөрөө налан
Гайхалтай мөчийг бид хүлээнэ
Чин сэтгэлээр хүссэн
Чимх хүсэл биелээсэй
Энэ шинэ оны орой
Үнэнч итгэлээрээ бодолдоо тарьсан
Үлгэр шиг мөрөөдөл биелээсэй
Сахилаггүй салхинд сагсуурах цасан ширхэг
Саа гоёлоо гайхуулан үдшийг чимэх охид
Саад бартааг даван туулсаар
Шинэ он айлчлан ирлээ
Сайхан бүхнийг авчрах шинэ цаг ирлээ
Чин сэтгэлээр хүссэн
Чимх хүсэл биелээсэй
Энэ шинэ оны орой
Үнэнч итгэлээрээ бодолдоо тарьсан
Үлгэр шиг мөрөөдөл биелээсэй



Авторы: Naranzun Badruugan


NAAGII - Хүслийн Шинэ Жил
Альбом Хүслийн Шинэ Жил
дата релиза
12-12-2019




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.