Rokit Bay - Ганцаардсан улс төрч текст песни

Текст песни Ганцаардсан улс төрч - Rokit Bay



Ганцаардсан улс төрч
Ээ Бурхан минь би ганцаарднаа
Дээшээ хурдан гаргаж ирье хамсаатнаа
Ээжээ хүү чинь өндөрлөг дээр ганцаарднаа
Ганцаархнаа барахгүй тамшаалнаа
Хоолоо
Аргагүй би хоолоо олж чаддаг болохоос өмнө
Газар шороо эзэгнэсэн савдаг болохоос өмнө би сайн хүн байсан сайн хүн байсан
Тэр үед миний эдийн шунал гайгүй байсан
Улс орноо хөгжүүлье гэж сэтгэлээсээ боддог байсан
Надаас л бусад нь ховдог
Ганцаараа би цоглог байлаа
Найзаа хөтөлбөрөө төгс биелүүлнэ ээ
Ард түмнийхээ хайрыг татаж тэврүүлнэ ээ
Гэж байсан хүн шүү
Гэж байсан хүн шүү
Даанч надтай санал нийлэх хүн хэн ч байсангүй шүү
Гэж байсан хүн шүү
Гэж байсан хүн шүү
Даанч надтай санал нийлэх хүн хэн ч байсангүй шүү
Ганцаардсан Ганцаардсан улс төрчөө
Улсаа би ломбардсан улс төрчөө
Би бууж өгөхгүй гэж нилээн гүрийсэн
Нууж ууж идэхгүй гэж нилээн мэрийсэн
Даан ч бусад нь хагартлаа баяжаад байна
Намайг тусад нь хаялаад хаячаад байна
Шоолоод байсан намайг ямар шударга гээд
Коридоороор алхаж байхад минь нудрах гээд
Зөрөх гэхээр мөрлөх гэнэ
Амь насыг минь бүрэлхэн гэнэ
Бараг л арван жилийн сургууль
Ер нь энэ Парламент гэдэг чинь
Ганцаараа гэдэг чинь хэцүү
Гаргасан санааг Динозавр гишгэчихнэ
Эд нар чинь хөрөнгөөрөө өрсөлдөнөө
Би мянга шаагаад хамгийн ядуу нь төгсгөлд нь өө
Ядарсан Ядарсан Ядарсан
Үнэхээр хамаг аргаа бараад би бүр шантарсан
Төд удалгүй би бууж өгсөн могойны нууж өгсөн алимнаас амталсан
Ганцаардсан Ганцаардсан улс төрчөө
Улсаа би ломбардсан улс төрчөө
Сандлаасаа ч би өндийхөө болиод
Зөвхөн биеэ засаад хямд өмдийгөө солиод
Гэрээ засахаас өөр юм хийхээ болиод
Саруул санаагаа өмхийгөөр солиод
Одоо сайхан байна өө
Одоо сайхан байна
Садаа болсон зүйлийг мөнгөөр зодоод сайхан байна
Одоо сайхан байна өө
Одоо сайхан байна
Садаа болсон зүйлийг мөнгөөр зодоод сайхан байна
Сүүлийн үед би сураад байгаа тархи угааж
Амьдрал чинь хэцүү байгаа бол чи зүгээр архи уугаач
I don't care I don't care
I don't care I don't care
I just don't care
Хурдан болоосой хурлын завсарлага
Улс орноо хөгжүүлэх надад зав алга
Адуун дээр Адуун дээр
Адуун дээр Адуун дээр
Байна би Адуун дээрээ
Хүн ганцхан амьдарнаа
Хүн ганцхан л амьдарна шүүдээ
Хүн ганцхан амьдарнаа
Яадийн бэ яадийн бэ
Хүн ганцхан амьдарнаа
Хүн ганцхан л амьдарна шүүдээ
Хүн ганцхан амьдарнаа
Яадийн бэ яааадийн бээ
Баярлалаа.



Авторы: rokit bay


Rokit Bay - Хариуцлага
Альбом Хариуцлага
дата релиза
16-05-2016




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.