Хурд - Эндүүрэл Songtexte

Songtexte Эндүүрэл - Хурд




Жаргалаа би зовлонтой эндүүрээд
Замын дунд сэгсэрч орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайгаа гомдоож орхио юу(2 удаа)
Мөрөөдлийг би хясалтай эндүүрээд
Мөр дээрээ гээж орхио юу
Мөнгөн сарыг мөстэй нь андуураад
Мөнхийн хайраа гомдоож орхио юу
(2 удаа)
Зүрхээ би зүүдтэй эндүүрээд
Зүсний сайханд хайлгаж урсгаа юу
Зүсэр бороог цастай нь андуураад
Зүү оромгүй заяагаа хугаслаа юу
(2 удаа)




Attention! Feel free to leave feedback.