Big Gee - Zambuulin (feat. Zugii) Lyrics

Lyrics Zambuulin (feat. Zugii) - Big Gee



Алив хүлээ өөрийн дотор байгаа зүйлээ
Арга эвийг олон энэ дуугаа та нарт түгээнэ
Асар түргэн хугацааны дүнд үзсэн биш
Аажим хүргэе хэмээн сэтгэл дотроо бодсон зүйл
Өрөөл бусдад болон өстөндөө ч бас сайныг хүснэ
Өчүүхэн зовлонг нимгэлж үйлээрээ би саарыг зүснэ
Өнгө зүснэ эвээр байдаггүй энэ хөрсөнд
Өгүүлэх сэдэв утга учир агуулж олонд хүрсэн
Тохиох олон зүйлд түргэн зангүй уужим байя
Тохирох сонсогчиддоо энэхэн бодлоо уудалж байя
Олонтой хамт туулах хорвоод үнэн худалч бай
Ороо бусгаа нийгэмд учрах бүхнийг судалж байя
Урд нь хэлсэн юу тарина түүгээ хураана
Урагшлах зам бүрээ тааж мэдэхгүй өөрийн дураар
Удаа дараа бэрхшээлийг давж туулаад
Учрыг нь олсон арга эвээрээ би танд дуулаад
Зөв явбал зөөлөн замбуулин
Зөвхөн сайныг бусдад хандуулна
Зөрөх цагт өөрийгөө шамдуулна
Зөөлөн хэмнэлд энэ дуугаа дуулна
Ухаарч амьдрах хорвоод гээд дуулдаг шиг
Ухаарах нас минь надаас бага ч юм шиг
Уучилж энэрэх сэтгэл үгүйрэх мэт
Тэнгэрийн хаяа ягаарч бүүдийх шиг
Түүдэг мэт тэнгэрт оч хаяна
Түймэр мэт дүрэлзэж нүднээс гал асна
Хийморь дэгдэн тэнгэрт од харвана
Тэртээд сүндэрлэх уулсын оройд цас хаялана
Огторгуйн тоосыг хөдөлгөх хормын төдий
Анивчих сайн сайхан гэгээ битгий бүүдий
Үүрдийн юмс гэж байдаггүй ч
Наргүй бол мөс хайлдаггүй шиг бидэнд
Бие биенээ хайрлах сэтгэл байгаа билээ
Өөр үүнээс үнэтэй зүйл хаана байх билээ
Эрдэнэ эрдэнэ гэх ч хүнээс илүү эрдэнэ
Энэ замбуулингаас хайгаад олдохгүй билээ
Зөв явбал зөөлөн замбуулин
Зөвхөн сайныг бусдад хандуулна
Зөрөх цагт өөрийгөө шамдуулна
Зөөлөн хэмнэлд энэ дуугаа дуулна
Амласан бол заавал хүр
Алдсан бол битгий давт
Амны түргэнээр ирэх хорт үгсэнд битгий авт
Асуудал шийдэх бүртээ ахин бодож байж хөдөл
Адаг сүүлээс эхэлсэн ч амжиж гүйцнэ бүү будил
Бүгдэд тайван бай
Чадах зүйлдээ сайн нь бай
Бүтэн эвийн хүчийг мэдэр үргэлж эвлэр ханиндаа
Хүрэх амжилт ойртох цаг огцом биш аажимдаа
Хүсэл мөрөөдлийг чинь тогтоох үедээ ашигтай
Үргэлж өөрийгөө биш өрөөл бусдад тусгалаа бод
Өсөх замыг туулах үер дундаас урсгалаа ол
Үзэн ядах зүйлээ өнгийж харах тэвчээртэй бол
Үргэлж үгийн зөвийг шингээж аван хичээхээ бод
Чи зөв байвал зөв бүхэн чамайг тойрно
Чин сэтгэл байвал зөв бүхэн чамд ойр нь
Нөхөд зөв бол алхам тутамд урам зориг
Алдашгүй цааш ахин алив бүгд урагш зоръё



Writer(s): Munkh-erdene Tugsjargal


Big Gee - Zogsohgui
Album Zogsohgui
date of release
13-10-2019




Attention! Feel free to leave feedback.