Hishigdalai feat. NAKI - Mi Senti Lyrics

Lyrics Mi Senti - Naki , Hishigdalai



Биеэс холдох тусам
Бодол дунд чи минь л өнжиж
Алслан холдох зайг бид хүслээрээ туулсан
Хажууд минь чи байхгүй ч
Харц минь чамайг л хайсаар
Үдшийн зүүдний үнэгчилэх учиг чи билээ
Аадар бороо шаагих тоолонд
Гунигт бодлууд дурсамж сэдрээнэ
Тэр холоос
Алс холоос наддаа ирээч
Тэртээ холоос чамдаа
Аялах аялгуу чинь би л байхсан
Тэмтрэгдэх зүүдний үргэлжлэл охин тэнгэр
Санах тусам уусна чам руу
Салах гэвч зүрх татгалзана
Хүслийг минь хөглөх
Утга учир минь байгаач
Цасан ширхэг будрах тоолонд
Цамцнаасаа үнэрийг чинь хайлаа
Тэр холоос
Алс холоос наддаа ирээч
Хэдий бид
Уудам тэнгисийн зайд оршивч
Миний чамайг гэх сэтгэл
Бүлээн салхинд шингэж
Бүгчим өрөөг чинь сэвэлзүүлнэ
Чи намайг мэдэрч байна уу?
Чамгүй өнгөрөөх цаг хугацааг
Чамтай учрах гэрэлт өдрүүдээр зөгнөн
Чамдаа хадгалсан тэр л хөөрхөн инээдээр
Ирэх замыг чинь инээмсэглэн би тосъё
Чи намайг харж байна уу?
Аадар бороо шаагих тоолонд
Гунигт бодлууд дурсамж сэдрээнэ
Тэр холоос
Алс холоос наддаа ирээч
Цасан ширхэг будрах тоолонд
Цамцнаасаа үнэрийг чинь хайлаа
Тэр холоос
Алс холоос наддаа ирээч
Наддаа ирээч



Writer(s): Inconnu Compositeur Auteur, Azbayar Enkhtur


Hishigdalai feat. NAKI - Mi Senti
Album Mi Senti
date of release
07-04-2018



Attention! Feel free to leave feedback.