Hurd - Eh Oron Lyrics

Lyrics Eh Oron - Hurd




Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрөхтэй
Уул ус ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу хүлэгийн тоостой эх орон минь
Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагийн уртад арьлаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуун зуун жил амьдармаараа
Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь
Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь
Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй x2
Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй




Attention! Feel free to leave feedback.