Rokit Bay feat. Anouca - Хязгааргүй Lyrics

Lyrics Хязгааргүй - Rokit Bay feat. Anouca



Хайртай аавдаа
Аавдаа хайртай гээд хэлчих
Хайртай аавдаа
Аавдаа хайртай
Чамайг минь
Үнэхээр хайр хүрэм урлачихсан mum нь
Зүрхээ тайлж өгөн дурлачихсан аав нь
Харахаасаа ч өмнө, тэврэхээсээ ч өмнө
Бүхнээ чамд өгнө гээд амлачихсан аав нь
Чамайг төрөн час хийхэд нүднүүдээс минь хүрхрээ
Дүн дүн дэс, дүн дүн дэс гээд зүрх минь
Чанга чанга цохилж байсан, чанга чанга
Анх яг ингэж ирсэн бүлтгэр хөөрхөн үр минь, бидэндээ
Аз жаргалыг мэднэ дээ гэж боддог байсан үгүй байсан
Нүдэн дээр жинхэнэ joy
Бодьгал болоод ирчихсэн
Зүрхийг минь гурав дахин тэлчихсэн
Хөөрхөн чамдаа өнөөдөр хэлсэн л байх
Хэлээгүй ч чи минь бараг мэдэх л байх
Тэгсэн ч гэсэн хэлмээр байна дахиад би
Аав нь чамдаа хайртай, хязгааргүй
Хязгааргүй
Чамдаа өгдөг хайрын хэмжээ хязгааргүй
Хязгааргүй
Ялгаагүй
Зах хязгааргүй огторгуйгаас ч ялгаагүй
Хязгааргүй
Хараад хараад ханашгүй
Хажуугаас нь салшгүй
Хамгаас сайхан энхрий үр минь чи
Сайн сайхныг цацруулан
Аз жаргалыг түгээгч
Нар минь билээ
Нар минь билээ
Аав нь чамайгаа тэврэх төдийд сэтгэл өндийж
Цээжний хөндийд цэцэг урган зун болдог
Чиний инээд намайг нэлээд ихээр чилээж
Байсан асуудлыг минь жижиг болгон цомхолдог
Яриа нь, царай нь арай л дэндүү эгдүүтэй
Аав ээжийнхээ төгс бүтээл
Төгс бүтээл
Чинийхээ төлөө
Юу ч хийхээс буцахгүй
Ганц ч хором эргэлзэхгүй ээ
Эмгэн болсон хойно нь ч эрхлүүлсээр байхын тулд
Муухай бүхнийг хэрэглэхгүй ээ
Олон жил дэргэд чинь байна
Хөөрхөн чамдаа өнөөдөр хэлсэн л байх
Хэлээгүй ч чи минь бараг мэдэх л байх
Тэгсэн ч гэсэн хэлмээр байна дахиад би
Аав нь чамдаа хайртай, хязгааргүй
Хязгааргүй
Чамдаа өгдөг хайрын хэмжээ хязгааргүй
Хязгааргүй
Ялгаагүй
Зах хязгааргүй огторгуйгаас ч ялгаагүй
Хязгааргүй
Хараад хараад ханашгүй
Хажуугаас нь салшгүй
Хамгаас сайхан энхрий үр минь чи
Сайн сайхныг цацруулан
Аз жаргалыг түгээгч
Нар минь билээ
Нар минь билээ
Аавдаа хайртай




Rokit Bay feat. Anouca - Хязгааргүй - Single (feat. Anouca) - Single



Attention! Feel free to leave feedback.