Rokit Bay feat. UFO & Orgil - Диваанжингийн нулимс Lyrics

Lyrics Диваанжингийн нулимс - Orgil , UFO , Rokit Bay



Яагаад цаг хугацааг ухраахыг тэр маш их хүснэ вэ?
Яагаад тэр түүний сорвин дээр нь нэмж зүснэ вэ?
Яагаад тэр өнгөрсөн зүйлийн төлөө түүнийг шийтгэнэ вэ?
Яагаад тэр одоо байгаа сайхан бүхнээ хийсгэнэ вэ?
Бодолд автуулна, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулна, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс
Диваажин одоо түүнийг өмнөх шигээ хайрлахаас айсан
Дахиж мөс шиг хүйтэн хувилбартай нь дайралдахаас айсан
Хэдхэн хормын өмнө байх ёстой зөв байрандаа байсан
Урьдны юмсыг түнхэж эхлэхээрээ заримдаа дайсан
Ухсаар уул шиг болгоно сүйрлийн хэмжээ Титаник
Олж харна хайраас хагасыг нь мартсан Сатаныг
Диваажингийн урмыг хугалах тоолонд өнгө нь сааралтдаг юм
Хардалтууд дүрсгүйтлийг хордуулах гэж яаруулж шавдах юм
Бодолд автуулна, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулна, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс
Тэр чамд үзэсгэлэнтэй булбарайхан биенийхээ төө бүхнийг өгсөн ч
Чи бүр ч илүүг түүнээс нэхнэ
Түүнтэй танилцаа ч үгүй байсан үедээ ч түүнийг эзэмшихийг...
Хүсч байгаагаа мэдээд гэнэт айсан
Диваажингаа гомдоох шахдаг тэнэг байсан
Одоо алдаагаа засахад чинь оройтоогүй
Оройтохоос нь өмнө уучлалт түүнээсээ гуй!
Бодолд автуулна, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулна, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс
Бодолд автуулна, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулна, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс
Бодолд автуулна, ухаалаг нүдэнд нь
Цугларсан диваажингийн нулимс
Гомдол дагуулна, хутга шиг үгэнд нь
Асгарсан диваажингийн нулимс




Rokit Bay feat. UFO & Orgil - Хариуцлага
Album Хариуцлага
date of release
16-05-2016



Attention! Feel free to leave feedback.