Bold - Udaanaar paroles de chanson

paroles de chanson Udaanaar - Bold




Яарах хэрэггүй ээ хоёулаа
Ухаангүй дурлах гэж
Буцах замгүй дурлалдаа харамсах вий
Яарах хэрэггүй бүсгүй минь
Сонголтоо хийх гэж
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхий
Сүүдэрт чинь сэрүүцхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Бугуйн цаг минь удаан удаан чамаас хол байлгана
Цээжиндээ багтахгүй сэтгэл минь чамлуу л гэнэ
Зөөлөн зөөлөн ширтэх харц нь дулаан
Хайрын урь мэт
Урдаас асах нүд нь үнэнийг өгүүлэх мэт
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхий
Сүүдэрт чинь сэрүүцхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Дуусгалгүй үргэлжлэл
Дурлалд
Мөрийг минь дэрлээд аялах уу
Удаанаар яарахгүйгээр дурлаж болох уу
Бусдын нүдэн дээр
Чамайг ямар их хүлээснээс нуухгүй ээ
Уруулны баланд мансуурсан эрвээхий
Сүүдэрт чинь сэрүүцхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад
Надад өгөөч
Зүрхээ чи надад өгөөч





Attention! N'hésitez pas à laisser des commentaires.