Doid - Davuu paroles de chanson

paroles de chanson Davuu - Doid




Амьсгал чинь үнэтэй
Хорвоод байхгүй үнэртэн
Очиж байна гүйгээд
Чи минь нар гэрэлтээд
Цацрагаар нь би хорвоод дүүлнэ
Тэр аяглана хатуу, зөөлөн
Намайг хэн бэ гэдгийг мэдээд
Тааруулна, найруулан аргадуулна Ээе!
Амьдрал тааварлашгүй
Гэхдээ надад итгэх үү?
Боломж бүрийг ашиглан, хором бүрээ чамтай цуг харамсалгүй
Нэг насны хүнээ хэдэн сарийн эцэст
Шоокнд оруулж, Бүжинг үүрэнд нь шахаанд оруулж
Би би би би туулай хүү чинь байна
Надаас юугаа нуув?
Чи минь уйлаа юу?
Одоо дэргэд чинь би байна
Синдбад дээрэмчин эрдэнэс хайсан
Эцэслэхгүй байсан ганцаардлыг минь чи л тайлсан
Ингэж байгаа хүнд би бүх л зүйлийг бэлэглэнэ
Энэ багадаж магадгүй тул өглөө бүр чамайг үнсээд сэрээнэ
Үзэсгэлэнтэй энэ гэрийн эмэгтэй өглөөний цай бэлэн
Би хажуугаас нь алхам ч холдож чадахгүй юм шиг
Цаг, мөч бүхэнд итгэл, сэтгэлээ өгөхөө
Амлаж байна амьдралын алтан аксиом шиг
Баригдахгүй хоосноос оройн дээд Гималай шиг
Ноён нуруу, Obama, Beckham, Pitt, Legend, Camberbatch
Би хэн ч байж чадна чиний хажууд учир нь
Эргэлзээгүй чи үүнийг чадна
Чи бол жинхэнэ дэлхийд байгаа ганц
Хуулж хуулбарлаж болдоггүй
Ганган чамин, хамгийн нандин нэг тийм үгээр илэрхийлэмгүй
Цорын ганц эмэгтэй би түүнд хэрэгтэй
Хэрэглээ бол онц биш түүний сэтгэлгээнд
Тэр хэзээ ч урвайдаггүй цовоо сэргэлэн
Энэ дэлхийг чимсэн амьд гоо үзэсгэлэн
Тэр надад эрч хүч бэлэглэдэг
Үргэлж чиний зөв, Би чамд 100 хувь итгэдэг
Сүйн бөгж өгөн, сүүтэй цай хийлгэж
Сүйх тэргэнд суулган, саранд хүслээ шивнэж
Наранд бие шаран, хуримын өмнө шоудаж
Хувцас хослол өмсөн, ёслол төгөлдөр болж
Анхны шөнийг үдэн, бид ирээдүйгээ нийлүүлж
Зовлон дунд жарган, өнөр отгон болж
Цаашлахыг хүсэж байна
Цаашилмаар байвал чи
Надад итгэ мөрөөдөлдөө хүрсэн гэж сэтгэ
Гарнаас минь барь хэзээ ч битгий тавь
Амьдрал дайн юм бол хайр найргүй тэмцээд амьд үлдье
Бурхан шашинд биш гэр бүл, байгаль тэнгэрт мөргөе
Аз одонд биш 2 биендээ л найдъя
Би Clyde бол чи Bonnie болж жүжиглэе
Чамайг тэврэн дайны талбарт бүжиглэе
Амьд байх сүүлийн мөч хүртэл дэлхийг хамтдаа давуу эзэрхийлье Еээе!
Чамаас би халамж авна
Чамайг би хамгаална
Бид таараагүй бол хэн нь ч энд хүрэхгүй байсан



Writer(s): Dorjnanjid Byambanyam



Attention! N'hésitez pas à laisser des commentaires.