Doid - For You paroles de chanson

paroles de chanson For You - Doid




Би мэдэрдэг
Одоо ч намайг үгүйлдэг гэдэгт
Чиний хэлдэг үгс
Өдөр бүр намайг цэнэглэдэг
Бид хэрэлдэнэ
Ойлгож байна
Эцсийн цэгт нь
Эвлэрдэг
Оньсон чагт шиг биенээ тэвэрдэг
Чамд хэлээгүй шийдсэнд уурлана
Тhis is for you
Чамайг буулгахгүй хаалгаа цоожлоно
Тhis is for you
Үүрээр гараад шөнөөр орно baby this is for you
Утсаа таслан ажлаа хийнэ
Тhis is for you
Ачааг нь аваад үүрнэ
Харанхуйд бид гүүрэнд
Хавирган сар дүүжин
Гар дэрлэн зүүдэлж
Тайван унтаж байна хүүхэд шиг
Би дурсаж байна; энэ бүхэн зүүд юм шиг
Инээсэн, Баярласан, Жаргалтай мөчүүд
Гуньсан, Уйлсан, Зовлонтой өдрүүд
Сэрдсэн, Mуулсан, Ярьсан хүмүүс
Атаархан, Шунасан, Аюултай нүднүүд
Инээсэн, Баярласан, Жаргалтай мөчүүд
Гуньсан, Уйлсан, Зовлонтой өдрүүд
Сэрдсэн, Mуулсан, Ярьсан хүмүүс
Атаархан, Шунасан, Аюултай нүднүүд
Би баяртай байгаа чиний амжилтанд
Бидний туулсан олон сайхан дурсамжууд
Өнөөдөрт хүргэн, маргаашид үднэ
Нөгөөдөр харин цоо шинэ түүх бүтнэ
Үүнийг бид мэднэ
Үргэлжлүүлэн инээмсэглэнэ
Замын 2 талаас
Хэлэхгүй ч намайг мэдэж байгаа
Дотроо дэмжиж, бусдаас нуугаад
Өөрийгөө харалдаа үзэсгэлэнтэй
Хөгжилтэй, хайр татам дандаа
Бид ойлголцсон энэ бүхний дараа
Үнэ цэнэ бол цаг хугацаагаар
Хамт биш ч бид сайхан амьдарна
Аль аль талдаа
Хайрлана гэдэг амар биш
Чиний бодсон зүйл биш
Давсыг нь тааруулна
Балансыг баримтална
Хичээгээд алдана
Алдаагаа залруулна
Mаргаашдаа шамдана
Болоогүй муудалцана
Нэг хүн болоход энэ замыг туулдаг
Бид ойртох тусам нэгэндээ туньдаг
Холдох тусам царай зүс гундана
Хараад хараад болихгүй
Биднийг тайван суулгахгүй
Чам руу ойртож чадахгүй
Над руу чи ирэхгүй (над руу чи ирэхгүй)
I'm still for you (i'm still for you)
For you (for you)



Writer(s): Dorjnanjid Byambanyam



Attention! N'hésitez pas à laisser des commentaires.