Hishigdalai - Ghost paroles de chanson

paroles de chanson Ghost - Hishigdalai



Гарц нь харагдахгүй сансарт ганцаардаж байна уу? намайг олооч тэндээс
Гараг эрхэс тоолсоор гэрлийн хурдаар аялаж болох уу? бид эндээс...
Одод дундаас чиглэсэн сансрын нисгэгч дуулан хүлээнэ
Уучлаарай тэр ирсэнгүй
Урдах цагаа зогсоож урвуу хөврөлд түүнийг хүлээнэ...
Уучлаарай би тэссэнгүй
тэр ирсэнгүй...
би тэссэнгүй...
Чи яг л сансраас ирсэн мэт
Цагаан пуужинт нисгэгч минь
Чи яг л сансраас ирсэн мэт
Чимээгүйд чамтай л уусах мэт
Алгуур хаалгаа нээгээч гадаа чинь ирсээд зогсоно саран дээр
Алив гараа над дээр, жингүйдэж байна чиний дэргэд үүлэн дээр
Бодол хүсэл 2 минь болдогсон бол чамтай л үлдье би тэсэхгүйнэ
Харцандаа намайг хэвтүүлээч хайрыг чинь тэврээд унтъя би зүүдэндээ
Цагаан пуужин хөлөглөөд тэнгэрээс буух сансрын нисгэгч
Цагаа харан яарсаар чамруугаа салхи шиг дүүлэх мэт
Чи яг л сансраас ирсэн мэт
Цагаан пуужинт нисгэгч минь
Чи яг л сансраас ирсэн мэт
Чимээгүйд чамтай л уусах мэт



Writer(s): Ocean Grey


Hishigdalai - Ghost
Album Ghost
date de sortie
09-01-2019

1 Ghost



Attention! N'hésitez pas à laisser des commentaires.