Bold - Хээрийн Салхитай Аялгуу текст песни

Текст песни Хээрийн Салхитай Аялгуу - Bold



Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй
Хамаг Монгол минь дорнын судартай
Ихэр чавхдас нь Хүннү цартай
Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Эмнэг хөглөсөн морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Цэнхэр хадаг шиг нутгийн хөх салхи нь
Ингэн нулимстай хуураа аргадна
Сүү дэвэрдэг Монгол аялгуу минь
Сүүдэр үргэдэг морин хуур минь
Зангилаа шиг Монголын их айзам
Шуранхай дээр жаргаж мандая даа
Хүний хүүгээс наашлан ирж айсуй
Эгшигээ дээдэлсэн морин хуур минь, морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Тэнгэр хөглөсөн морин хуур минь, морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Аялгуут дууны дээдийн шүтээн нь
ммммм
морин хуур минь
Ммммм
Билээ



Авторы: Bold Dorjsuren


Bold - Монгол Поп
Альбом Монгол Поп
дата релиза
01-01-2011




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.