Bold feat. Rokit Bay - Uulen Domog текст песни

Текст песни Uulen Domog - Bold , Rokit Bay



Үүл хүү солонго бүсгүйд дурлажээ
Үзэсгэлэн гоод нь сэтгэл унагажээ
Тэнгэрт нумрах түүнийг хараад
Тэсгэл алдан хөөцөлдөн оджээ
Эгэл боргил уул амраг нь түүнд
Сэтгэл хөндөх увьдасгүй санагджээ
Өнгөөр тунарах солонгын дэргэд
Өлөг зүсгүй дорой харагдаж гэнэ
Хуурамч сэтгэл гэдэг үүл нүүгээд одно
Хувирашгүй амраг уул торойгоод үлдэнэ
Үзэмж гоо гэдэг солонго цаашлаад арилна
Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Солонго адил замхраад арилна
Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл
Үнэн зүрхний ганцхан амраг
Солонго адил замхраад арилна
Үүл солонгод дурлаад жаргал үзсэнгүй
Үнэн төрхийг нь хэзээ ч таньсангүй
Нүд булаасан түүнийхээ араас
Нүүж явдаг тавилантай болжээ
Тэнгэрийн уудамд солонгыг хайж
Тэнүүчилж амьдрах хувь тохиожээ
Хоосон хуурамч солонгод гомдсон
Хорсох нулимс нь цас бороо болжээ
Үнэнч бус сэтгэл гэдэг үүл нүүгээд одно
Үүрдийн амраг гэдэг уул торойгоод үлдэнэ
Үзэгдэх гоо гэдэг солонго цаашлаад холдоно
Үлдэх амраг гэдэг уул харуулаад хүлээнэ
Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Солонго адил замхраад арилна (замхраад арилна)
Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл (хувирашгүй сэтгэл)
Үнэн зүрхний ганцхан амраг
Уул адил торойгоод хоцорно (хоцорно)
Мөрөөдлийн солонгод үүл сэтгэлтэй
Тэнгэрийн бүсгүй нь хоосон чанартай
Мөнхийн ууланд үүл суудалтай
Үүрдийн жаргалаа нэг шөнийн
Зуурдын жаргалаар тэр сольсон
Үүрдийн амлалтаа
Зуурдын амрагаар тэр сольсон
Түүнд уул нь бүх юм байжээ
Гэвч ердөө ч ханаагүй
Хүсэж байсан зүйл нь замхарч
Нэвт гарна гэж санаагүй
Ховсдуулсан олон өнгөнд нь
Хажууд байгаа үнэ цэнийг
Мэдэхэд бодол нь хөнгөндөнө
Тэр цагийн шалгуурт нисэж одох
Хоногийн настай чанарыг таньсангүй ээ
Цагийн алгуурт тэсэж үлдэх
Домгийн настай чанарыг таньсангүй ээ
Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Солонго адил замхраад арилна
Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл
Үнэн зүрхний ганцхан амраг
Уул адил торойгоод хоцорно
(Домгийн настай чанарыг таньсангүй ээ)
Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Солонго адил замхраад арилна (замхраад арилна)
(Домгийн настай чанарыг таньсангүй ээ)
(Таньсангүй ээ)
Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл
Үнэн зүрхний ганцхан амраг (амраг)
Уул адил торойгоод хоцорно (хоцорно)
Уул бүсгүйдээ үүл эргээд иржээ
Уучлал хүссэн бэлд нь сөгджээ
Уужим сэтгэлт уул бүсгүй
Урьдын явдлыг нь өршөөжээ



Авторы: Bold Dorjsuren


Bold feat. Rokit Bay - Mongol Pop Pt. 2
Альбом Mongol Pop Pt. 2
дата релиза
26-01-2013



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.