Big Gee feat. Quando - Eej текст песни

Текст песни Eej - Big Gee feat. Quando



Өлгийдүүдсэн бяцхан хүү (Бяцхан хүү)
Өвөр дээр тань эрхлэх үед
Өсч томрохыг нь төсөөлөөгүй (Tөсөөлөөгүй)
Та минь залуу ээж байв уу?
Өрх гэрээ ганцаар толгойлж
Үрийнхээ төлөө өндийж бас тонгойж
Амьдралынхаа туршид хүүгээ гэж
Аавын үгүйд Мөнх-Эрдэнийн түүхийг бичиж
Ангир уургаа амлуулан байж (Байж)
Алив хүү минь гэсэн миний ээж (Ээж)
Монгол эхийн бүүвэйг сонорт минь дуулгасан
Можуулаа хэмээн намайг бас дууддаг сан
Эрдэм номын мөр хөөх цагт нь
Эх хүн болгож ариун хэвлээс нь би гарсан
Тэгэхээр би таны сурсан эрдмийн гэрчилгээ (Гэрчилгээ)
Таны тусгал би тэр чигээр
Харцандаа хайраа дүүргээд
Хамгийг ачилсан миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Өөдөсхөн жаахан хүүгээ
Өдийд хүргэсэн миний ээж (Ээж)
Come миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Элбэг өсгөөгүй ч эхийн хайраар дутаагаагүй
Элдэв зовлон дунд зүрх бөхөж зугатаагаагүй
Надтай харш зүйлийг амьдралдаа багатаагаагүй (Багатаагаагүй)
Ээж минь мууг надад халдаагаагүй
Буруудах цагт минь зэмлэл чинь зөөлөн байж
Бусдаас илүү таны үгс надад үнэнийг дайж
Зөвхөн үрээ гэж зөвийг надад зааж
Зүглэх алсад минь чиглүүлсэн та
Бараан ертөнцөд инээж бас уйлж
Байх байхгүйн зовлонг биеэрээ туулж
Хөдөлмөр бүхнээ хүүгийнхээ сайны төлөө
Хөлсөө урсган байж хийж ирсэн таны нөлөөнд
Хүү чинь одоо эхлэсэн бол заавал эцсийг нь үзнэ
Хүний хорвоод өөрийн хүчээр хүнд хэцүүг гүйцээнэ
Таны нэгэн адил шударга үнэнээр замнах болно (Замнах болно)
Энэ бол хүү чинь тандаа амлах гол юм
Харцандаа хайраа дүүргээд
Хамгийг ачилсан миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Өөдөсхөн жаахан хүүгээ
Өдийд хүргэсэн миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Хүний сайхан шинжийг бүрдүүлсэн та
Хүсэл мөрөөдөлд минь хүч нэмсэн та
Хөрс минь болж намайг ургуулсан та
Хүлээх итгэлд минь хүргүүлсэн та
Та бол энэ хорвоо дээр шүтэх ёстой жинхэнэ од
Таны бүүвэйн аяз одоо хүртэл чихэнд тод
Та бол энэ дэлхий дээр амьдарч байгаа бурхан богд
Таны хийсэн зүйлс надад үргэлж эрхэм юм
Таны хэлдэг үг надад эрдэм ном
Таны хийдэг үйл үрд нь хэзээд том
Таны талын талд болдогсон бол хүрэхсэн
Таны ачийн талыг ч болдогсон бол нөхөхсөн
Ээж минь ийм хүн учир би сайн яваа
Эргэх орчлонд нэр цэвэр байнга байгаа
Ээж минь ийм хүн учир би зөв яваа
Энэ хорвоо дээр олон хүний төвд байгаа
Харцандаа хайраа дүүргээд
Хамгийг ачилсан миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Өөдөсхөн жаахан хүүгээ
Өдийд хүргэсэн миний ээж
Come миний ээж
Come миний ээж
Come миний ээж



Авторы: Big Gee


Big Gee feat. Quando - 33
Альбом 33
дата релиза
28-01-2017



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.