Bold - Гуниг Бүхэн Баяртай текст песни

Текст песни Гуниг Бүхэн Баяртай - Bold



Хажуудаа байгаа хэн нэгнийг
Хамгийн чангаар тэврээрэй
Зүрхэндээ нойрсох хайрыг сэрээ
Одоо л хэл одоо л уучил
яг одоо л чи өөрийгөө харуул
Олон, олон он жилүүдийг инээмсэглүүл
Баяртай гуниг бүхэн баяртай, баяртай
Биелүүлээгүй мөрөөдлүүд бидэнд байна
Өө өө өө өө өө өө өө өө өө
Чадлаа дуустал бүхнийг хий
Чамаас цацрах гэрэл гэгээ бусдын амьдралд өглөөг авч ирнэ ээ
Санаагаа тэнгэрээр аялуул
Амьдралаа газраар аялуул
Намтар дотроо зөвхөн нарыг мандуул
Баяртай гуниг бүхэн баяртай, баяртай
Биелүүлээгүй мөрөөдлүүд бидэнд байна
Баяртай уйтгар бүхэн баяртай, баяртай
Ирээдүйд аз жаргал хүлээж байна (Хүлээж байна)
Өө өө өө өө өө өө өө өө өө (Хүлээж байна)
Баяртай уйтгар минь баяртай, баяртай
Баяртай, баяртай
Гуниг минь баяртай, баяртай
Баяртай гуниг бүхэн баяртай, баяртай
Биелүүлээгүй мөрөөдлүүд бидэнд байна
Баяртай уйтгар бүхэн баяртай, баяртай
Ирээдүйд аз жаргал хүлээж байна (Хүлээж байна)



Авторы: Bold Dorjsuren


Bold - BOLD
Альбом BOLD
дата релиза
15-06-2018



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.