Doid - Namaig Meder текст песни

Текст песни Namaig Meder - Doid




Намайг ол, чиний нөгөө тал
Намайг ол, чиний нөгөө тал
Би түүний хуулаад тавьсан хуулбар
Би түүний хуулаад тавьсан хуулбар
Би түүний хуулаад тавьсан хуулбар
Би түүний хуулаад тавьсан хуулбар
Биднийг хэрвээ гараар хийдэг бол
Хэлбэр хэмжээ өнцөг нугалаа
Ерөнхий өнгө нь бор, шар тэгээд
Элдэв хачир нэмэхгүйгээр харц булаана
Би сохор явж байж, намайг хараа оруулан
Нэгийг биш нэг дор хэд, хэдээр бодуулан
Халтирахад гараа өгч
Хагас бүтэнгүй хуваалцаж
Нүүрэн дээрээ мишээл гарган
Намайг эрлэж өгнө
Би чиний налуу тавьсан толины тусгал
Болохоор чамаас арай өндөр харагдана
Уйлахад чинь гуниглан
Инээхэд чинь баясан
Нүдээ аниад гараа тавин
Намайг мэдэр
Хаа ч байсан би хажууд чинь
Дагуул чинь биш хамгаалах сахиус чинь
Яаж ч гоёж гангалсан бид ямар ч ялгаагүй
Зургийн пооз, камасутра, бүжиглэсэн ч хамаагүй
Би чамайг хуурч чадахгүй
Чамайг сансарт нисгэж, тагтан дээрээс сарыг татаж
Усан дээгүүр алхуулж, бороон дуслыг зогсоож
Далайг 2 хувааж, өнгөрсөн рүү буцааж чадна гэж амлахгүй
Учир нь энэ бидний байнгын үздэг зүйл
Үүнээс нэгэнт залхаад эхэлчихсэн
Ууланд гаран, мориор аялж, нууранд сэлэн
Ойд жимс түүн, хамт хоол хийн, гал тойрч суух
Энэ бол хамгийн сайхан
Үзье гэвэл газар байна
Хийе гэвэл асар их боломж бидэнд байна
Өнгөрснөө мартаж, ирээдүйгээ санаж
Зөвхөн өнөөдөртөө амьдрах хэрэгтэй гэж олон хүмүүс ярьж байна
Чи ч гэсэн
Яахав туршаад үзье
Гарнаас минь барь хоёулаа тэр хаалгыг нь тогшоод үзье
Хамтдаа
Хамтдаа тогшоод үзье
Би чиний эрэгтэй налуу тавьсан толины тусгал
Болохоор чамаас арай өндөр харагдана
Уйлахад чинь гуниглан
Инээхэд чинь баясан
Нүдээ аниад гараа тавин
Намайг мэдэр
Би чиний налуу тавьсан толины тусгал
Болохоор чамаас арай өндөр харагдана
Уйлахад чинь гуниглан
Инээхэд чинь баясан
Нүдээ аниад гараа тавин
Намайг мэдэр
Хаа ч байсан би хажууд чинь
Дагуул чинь биш хамгаалах сахиус чинь
Яаж ч гоёж гангалсан бид ямар ч ялгаагүй
Зургийн пооз, камасутра, бүжиглэсэн ч хамаагүй
Би чамайг хуурч чадахгүй
Чамайг сансарт нисгэж, тагтан дээрээс сарыг татаж
Усан дээгүүр алхуулж, бороон дуслыг зогсоож
Далайг 2 хувааж, өнгөрсөн рүү буцааж чадна гэж амлахгүй



Авторы: Amartuvshin Gombodorj, Dorjnanjid Byambanyam, Murun Tsogtmunkh



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.