Doid - Notebook текст песни

Текст песни Notebook - Doid




Ромео Жульетта төгсгөл нь таалагддаггүй
Энэ бол хайрын хамгийн сайхан түүх гэж үү
Ихэнх нь хүсдэг тэднээс илүү хайрын түүх
Чи үүнийг юу гэж бодож байна Хариу
Хөвсөн үүлэн дундуур зүсэн гэнэт наран гийсэн
Бодол, биеийг босгож явах итгэлээр инээсэн
Хатуу юм шиг дэндүү зөөлөн бүлээхэн
Надад таалагдсан чиний сэтгэл
Чиний хэн бэ гэдэг надад хамгийн сонирхолтой
Чи хэлээгүй ч би заримыг нь мэддэг
Чи бол дэлхийн шилдэг оньсого
Миний олох ёстой хамгийн үнэтэй эрдэнэс
Амьдрал минь кино шиг энэ бол түлхүүр хэсэг шиг
Чамайг анх хараад шунасан дулаахан гэрэл шиг
Би чамаас уучлалт гуйхгүй, Маргааш ч бас
Тийм нөхцөл байдлыг бүрдүүлэхгүйг хичээнэ
Бид 22 биенээ дуурайдаг албаар биш
Бидний мөрөөдлийн байшин яг л ижил
Холоос холбогдохдоо ярина хүүхэд шиг
Хол зай гэж байхаа больсон 21-р зууны эхэнд
Би өнгөрсөнд ирчихсэн мэт жаргалтай байна хүүхэд шиг
Ирээдүйг минь чи өөрчлөөгүй харин ч утга учир өгсөн
Чамд бүх зүйлийг амлахгүй ч, Бид 2-н түүх
Өнөр өтгөн, аз жаргалтай өнгөрөг
Тэгээрээ гэж шавдуулахгүй хүссэнээрээ хийгээрээ
Үйлдлээрээ зүрхэнд чинь хүрэхгүй бол үгээрээ
Биеэрээ биш хэлээрээ бүжиглэнэ биелгээ
Би чамд шүлсээрээ өгч байна өөрийн сэтгэлээ
Одод харанхуйгүй бол гэрэлтэхгүй
Би бол харанхуй
Чи бол нар би чамайг тэвэрнэ
Харин чи тэднийг гэрэлтүүлнэ
Бид өөрсдийн ертөнцийг эргэлдүүлнээ
Инээмсэглэн алхана ирээдүй рүүгээ
Хэмжээлшгүй зовлон жаргалд умбан дүүлнээ
Хэний хэнд хэний хэн хэнээс ч илүү сэтгэлтэй



Авторы: Dorjnanjid Byambanyam



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.