Ginjin feat. Mrs M - Сувгаа Соль текст песни

Текст песни Сувгаа Соль - Ginjin , Mrs M



Бид 2 ойрдоо асуудлууд ихтэй байгаад байна
Юм л болбол надаас хэрүүлийн шалтаг хайгаад байна
Надаас уйдсан юм биш биз гэмээн дотроо би айгаад байна
Эр хүн бүр ийм байдаг юм уу надад хэлээч яагаад вэ
Үргэлж бүү хойноос нь гүй хэсэгтээ чи зайгаа барь
Үнэхээр чамд хайртай бол чам руу залгах биз
Үерхэл гэдэг үлгэр биш сайхан төгсөх албагүй
Үүрд хамт байна гэж амласан ч хагацах үе бий яах ч аргагүй
Түүнээс болж стрессэнд автаж ажлаа ч хийдгүй ээ олигтой
Би ууг нь түүнтэйгээ л сайхан амьдрах зорилготой
Утсанд минь мессеж ирэхэд түүнийг гэсэн горьдолтой
Утсанд минь мессеж ирнэ mobicom-с л бололтой
Адилтай бол адилтай, годилтой бол годилтой
Ингэж тархиа гашилгаж байхаар өөр гоё зүйлс бодолдоо
Бодолтой байж ялалдаа, үнэ цэнээ бүү алдалдаа
Алив наад сувгаа солилдоо, бүхнээ мартаад элгийг нь авалдаа
За би арай бишээ асуудлаа мартаад мишээе
Сувгаа соль
Сувгаа соль
Сувгаа соль
Сувгаа соль
Хаазаа тултал гишгээд, би ингэх хүн биш гээд
Сувгаа соль
Сувгаа соль
Сувгаа соль
Сувгаа соль
Наргиж цэнгэ (Битгий маягла)
Зугаалж тэнэ (Битгий маягла)
Дураараа тэнэглэ (Битгий маягла)
Өнөөдөр single (Битгий маягла)
Наргиж цэнгэ (Битгий маягла)
Зугаалж тэнэ (Битгий маягла)
Дураараа тэнэглэ (Битгий маягла)
Өнөөдөр single (Битгий маягла)
Надад ч бас ярьж ховлож хэлмээр зүйл бий
Надад ч бас шаналж зовох сэтгэл зүрх бий
Юм болгонг болгож бүтээнэ гэвэл энэ нас минь хүрэхгүй
Шалдар булдар илүү ачааг угаасаа би үүрэхгүй
За тийм ч юм уу дөө, ингэх тусам надад илүү тамтай
Энэ хорвоод нэг л амьдарч нэг л үхэх жамтай
Тиймээс яг одоо би чамтай юу ч хийсэн завтай
Чи бид хоёр санал нийлэх арга билэг байх нь лавтай
Амьдралдаа туньж явахад, залуу нас дэндүү хайран
Хүссэн хүсээгүй элдэв янзын problem чамайг дайрна
Тэр бүгдийг ургаж томрохоос нь өмнө тайрна
Энэ бүгдийг зөв өнцгөөс харвал амьдрал бол амтат зайрмаг
Амтат зайрмаг, халуун хайлмаг, алив стрессээ сайхан тайлъя
Өнөөдөр надтай ханилъя гэсэн чамайг мань чинь дайлъя
Хамтдаа цугтаа найрлая, хаа нэгтээ зугтааж зайлъя
Байгаа зүйлдээ баярлая, залуу насаа хайрлая



Авторы: Garid Gotsbayar, Tamir Enkhtuul, Tengisbold Ankhbayar


Ginjin feat. Mrs M - Toos to Zoos
Альбом Toos to Zoos
дата релиза
29-11-2019



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.