Ginjin - Luujin текст песни

Текст песни Luujin - Ginjin



Онцгойрч харагдах чиний минь үзэсгэлэн гоо
Сондгойрч цацрах чиний минь гэрэл гэгээ
Чи л намайг зөв зам руу хөтөлнө babe
Би л чамтай энэ насыг өтөлнө babe
Чамгүйгээр энэ хорвоод будилна babe
Чамтайгаа зөвхөн сэтгэл зүрхэндээ би тээе
Намайг гэсэн сэтгэл дэндүү бүр дэндүү
Чи минь байхад надад газрын зураг хэрэггүй
Чиний хэлдэг үгс Багабандийн титэм үг
She my trapqueen дуунд гардаг хэдэн үг
Чи бол миний луужин луужин
Буруу жимээр явсанд уучил уучил
Аа гэхдээ тэр бүхэн хуучин хуучин
Би бол чиний ертөнцөөр аялах жуулчин
Чи бол миний луужин луужин
Буруу жимээр явсанд уучил уучил
Аа гэхдээ тэр бүхэн хуучин хуучин
Би бол чиний ертөнцөөр аялах жуулчин
Чи бол ноёнгоо хамгаалах бэрс
Зүрхэнд минь бай би нэхэхгүй түрээс
Чи бол ноёнгоо хамгаалах бэрс
Зүрхэнд минь бай би нэхэхгүй түрээс
Чиний заасан зүг рүү жолоодох
Би бол чиний хувийн жолооч
Чи минь байхад би хэзээ ч зогсохгүй
Би бол чиний бензин колонк
Чи бол миний хойд урд баруун зүүн зүг
Чи бол миний харж чадаагүйг харах өнцөг
Чи бол надад өнгө зүс нэмэх нүд хөмсөг
Чи бол бурхны бүтээл яг л өгзөг
Намайг гэсэн сэтгэл дэндүү бүр дэндүү
Чи минь байхад надад газрын зураг хэрэггүй
Чиний хэлдэг үгс Багабандийн титэм үг
She my trapqueen дуунд гардаг хэдэн үг
Чи бол миний луужин луужин
Буруу жимээр явсанд уучил уучил
Аа гэхдээ тэр бүхэн хуучин хуучин
Би бол чиний ертөнцөөр аялах жуулчин
Чи бол миний луужин луужин
Буруу жимээр явсанд уучил уучил
Аа гэхдээ тэр бүхэн хуучин хуучин
Би бол чиний ертөнцөөр аялах жуулчин
Чи бол ноёнгоо хамгаалах бэрс
Зүрхэнд минь бай би нэхэхгүй түрээс
Чи бол ноёнгоо хамгаалах бэрс
Зүрхэнд минь бай би нэхэхгүй түрээс
(Чи бол) Чи бол ноёнгоо хамгаалах бэрс
Зүрхэнд минь бай би нэхэхгүй түрээс
Чи бол ноёнгоо хамгаалах бэрс
Зүрхэнд минь бай би нэхэхгүй түрээс



Авторы: Ginjin


Ginjin - Luujin - Single
Альбом Luujin - Single
дата релиза
22-07-2018

1 Luujin




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.