Ice Top - Jargal Daahguin Zovlon текст песни

Текст песни Jargal Daahguin Zovlon - Ice Top




Ямар байхыг мэдээ юу?
Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу?
Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу?
Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?
Жаргал даахгүйн зовлон чамд надад үнэхээр хэцүү
Хүний амьдрал ердөө нэгэн хэвийн тэнцүү байдаг юм
Жаргах цагт нь жаргасаар зовох цагт нь зовсоор
Жаргасаар зовсоор зовсоны эцэст жаргал үздэг
Амьдрал сайхан цэцэглэж байхад ямар ч хүний сэтгэл ханадаг
Жаргалыг дагаж зовлон үргэлж байдаг болохоор
Жаргалыг даахгүйн зовлонг хүмүүс үргэлж үүрдэг юм
Гэвч жаргал байдаг юм зовлонг хүмүүс үздэг л юм байна
Бидний үерхэл цусан тангараг өргөсөн нөхөрлөл
Эвдэрэл бас эвлэрэл энэ бүгдийг замхруулсан тэнэг миний цөхрөл
Насны багад эрдэм сурсангүй би надад нас нэмж үү аа
Ухаант хүний биеийг олох хувь надад заяасангүй
Угаас мулгуй миний бие бялдууч занг сайн сурч
Би болж байвал бусад нь хамаагүй мэт бодож
Явдаг байж хожим айж одоо гансарч суунa би
Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу?
Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу?
Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?
Баян тарган хүний хүүхэд зовлонг ямар мэдэх биш дээ
Эгэл жирийн хүний хүү энэхүү дууг дуулан жишлээ
Yнэхээр тэд үзсэн биш дээ энэ түүхийг би бичлээ
Ингэж дуулаад эргэн тойронд айдас хүйдэс бүчлээ
Тэд бол зоостой занасан хүндээ хорлонтой
Бас хонзонтой удамын тийм хоббитой
Босс байна уу? бөөс байна уу? надаа хамаа байна уу?
Боол биш жоом ч биш миний амьдрал эрх тэгш
Уйлаач дуулаач гэж хайр байдаг юм
Урсаад баймаар гашуун нулимс гэж бас байдаг юм
Шөнийн тэнгэрийн ододоос чамайгаа би хайдаг
Шүүдэр бужигнах цэцэгнээс чамайгаа би эрдэг
Галзуурч үхэтлээ чамдаа би дурлаагүй ч гэсэн
Ганцхан чамаар л дутах юм миний сэтгэл
Хацар даган урсах нулимс чамд хайртай болсоны нулимс
Ханисан жарган суух тавилан хэн хэнд маань байсангүй
Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу?
Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу?
Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?
Сайхан найзууд байсан юмсан харин тэгтэл санаа муутай миний найз
Саваагүй зандаа хөтлөгдөн өнгөтөйг харж тийм ээ мөнгөтэй руу нь
Наалдаж шарваж тэгэх гэж явдаг байсныг бид мэдсэнүй ээ
Жаргал даахгүй түүндээ ташуурч элдэв янзаар элэгдэж
Бардаж явсан бүхэн заавал зовлонг амсдаг юм
Ингээд бодоход эд баялаг эрх мэдэл энхрий ялдам царай төрх
Энэ бүхэнд татагдаж энэ нь сайхан санагдаж
Эцэсдээ сүүлдээ эгэл амьдарснаа мартагнаж
Бие тэнхээ сульдаж дээ тэр инээсэнтэй нь нөхөрлөж элдэв янзаар
Маяглаж түр зуурын зугаа цэнгэл байсныг сүүлд ухаарчээ
Түр зуурын зугаа байсанаа түрийвчинд нь дуралсан хөөрхий байсанаа
Эндүүрч явсанаа дэндүү ухаарч хөөрхий зайлуул
Yнэхээр ухаарч гай болж аз жаргал түүнээс нисэн одож
Хүмүүсээ жаргал дааж нэгэндээ итгэж амьдарцгаая
Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу?
Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу?
Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?
Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу?
Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу?
Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?
Зовсны эцэст жаргал үздэг
Зориг гарган чамайг хүсдэг
Чи минь надаас холдон нисдэг
Миний амьдрал жаргал зовлон




Ice Top - Collection
Альбом Collection
дата релиза
23-02-2020




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.
//}