Lil Thug E feat. Ginjin, FLA, Vandebo, GangBay, ThunderZ, Enerel, Tsetse, Desant & Big Gee - Big LIFE текст песни

Текст песни Big LIFE - Big Gee , Tsetse , Desant , Enerel , Lil Thug E , Ginjin , Vandebo , ThunderZ , GangBay



Өглөө босно өдөр бүр
Ажлаа хийнэ ээ зогсолтгүй
Ажлын тайлан хоцрохгүй
Гэвч энэ бүхэн удахгүй
Амьдралдаа би гутраагүй
Арчаагүйтэж зутрахгүй
Шалихгүй юманд шантраагүй
Илтгэлээ би алдаагүй
Гэхдээ би бөөн асуудлыг нуруун дээрээ үүрнэ
Мөрөөдөлдөө хүрнэ, шаргуу хөдөлмөр бол гүүр нь
Буруу замаар будаа биш шударгаар нь би тойрно
Өдөр шөнөгүй зүтгэнэ би, санана намайг нойр минь
Big Life for Lil Thug E, he's a lil n but a Big Homie!
Өглөө бүр нарыг харах сайхан, хүнтэй мэндлэхдээ good morning
LOI4IXCOH for Life mane, юу ч болсон we gon' survive mane
Юунд ч санаа бүү зов хөгшөөн, we gon' be alright mane
Хурдан босоод ир, хурдан босоод ир! бидэнд хийх зүйл их, yeah!
Дуулна хуурдана, аяыг тулгана авьяас чинь дэндүү их, yeah!
Өдийг хүртэл шантарч үзээгүй миний хам минь, no no!
Хэлсэн үгэндээ хэзээд хүрдэг чи бол жинхэнэ эр хүн!
Үнэндээ зүүдлээ ч үгүй тэндээс энэ хүрэх гэж унасан ч хөгжим ганц гүүр
Өчигдрийн mood дайсан ч
Өнжих цаг үлдээгүй
Don't Give Up!
Заримдаа бодоход би чинь нээрээ хүн л юм байна
Би бол эгэл материя хорвоо өөрөө төв нь юм байна
Эргээд харахад явсан зам минь нээрээ л зөв л юм байна
Би бол шаар хувь заяа гэдэг өөрөө зүү шиг юм байна
Больё дээрээ тулаад явж байхад сэтгэлийн дэм сэтгэлд эм болох юм
Гол нь халуун сэтгэлтэй бол амьдралаас жаргалыг их олох юм
Ширүүн салхи шуурах төдийд унахгүй ээ
Надад итгэж байгаа зүрх бүхний төлөө би хөрөхгүй ээ
Амьдрал аль хэдийн rec-ээ дарсан
Scene нэгийн нэг цаг хугацаа урсана
Бурхан биш бид өөрийн замыг зурсан
Алдах бүрдээ 10 зүйлийг сурсан
I got your back lil homie!
Амласан ажил их байна ах минь
Ард нь гараад хурдан ирээд
Амс хийлгүй мэрийгээд
Ам гарсан ёсоороо асуудлыг сөрөөд
Амьдрал үнэхээр амттай
Бид тантай хамтдаа
Бидэнд далавч байхгүй онгоц байгаа
Beat-н дээр хүссэнээ би донгосож байгаа
Бэрхшээл бол түр зуурынх, алдар нэг үүрдийнх
Гаргасан дуунуудыг чинь сонсож байгаа
Төөгийгүй хип хоп чинь Төгсөөгүй бокс
Түвшөөгүй жудо бас бензингүй Rolls
АСА-гүй сумо, засаагүй демо
Өвдсөнийг чинь сонсоод бүх сонсогчид эмо
10 жилдээ бүгд л ямар нэг хамтлаг хөгжим хөөдөг
Амьдрал зүрх сэтгэлээ зориулаад тэмцэх тохиол цөөхөн
Авьяас билэг нь асгарсан залуучууд алхаж гишгэнэ өөдөө
Аргагүй чамин мэдрэмж хөглөж чаддаг нь бол Төөгөө
Үе дамжин дуурсагдах дуунуудыг минутад тэр хийдэг гэсэн
Үй зайгүй найзууд юм билээ FLA, Mrs M, Ginjin-тэй
Үгнээс нь огт гардаггүй гэсэн хайртай ганц ээжийнхээ
Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг яг хэлэх вэ?
Үнэндээ зүүдлээ ч үгүй тэндээс энэ хүрэх гэж унасан ч хөгжим ганц гүүр
Өчигдрийн mood дайсан ч
Өнжих цаг үлдээгүй
Don't Give Up!
Заримдаа бодоход би чинь нээрээ хүн л юм байна
Би бол эгэл материя хорвоо өөрөө төв нь юм байна
Эргээд харахад явсан зам минь нээрээ л зөв л юм байна
Би бол шаар хувь заяа гэдэг өөрөө зүү шиг юм байна
Амьдрал хааяа там шиг, Дарханы зам шиг
Юу ч болоогүй юм шиг давхина 200-тай хүн шиг
Тайван Далай Лам шиг, сэтгэл санаа зун шиг
Чиний амьдрал ном шиг, бүгд шимтэн уншиг
Амьдрал алдаж ононо хэн ч, дэвслэхгүй нэгнээ дэмж!
Цаг хугацаа бүхний эмч, ирээдүй чинь чиний өмч
Бусдын хайрыг хүндэл, босож ирээд мэндэл
Гуравхан сая Монгол, чи бид нар нэг гэр бүл
Би бусдыг ямагт хүндэлнэ өөрийнхөөрөө
Учир нь хүндлүүлэхгүй байх ямрыг мэднэ ерөнхийдөө
Үргэлж чухал шийдвэр гаргана хэзээд өөрийнхөөрөө
Үгээ дуусгаад цонхоор хартал гадаа бүрэнхийдүү
Чиний төлөө санаа зовинох хүмүүс ер нь хэдэв?
За байз цагийг мөнгөөр үнэлье гэвэл үнэ нь хэдэв?
(Come oooon, Man!)
Come on! Bad Vibes Lonely
Big LIFE for Lil Hommie, Good Vibes Only!
Ах нь сууна, тамхиа зууна, бодох бодол олон зуу
BroFam-ийн Бяцхан Төөгий чи бол миний дүү
Чиний түүх болоогүй дуусах, магадгүй олон үе дуурсах
Ялагчийн замналаар бусдыгаа дагуулах, үлгэрлэл түүчээд уусгах
Боломж бий, ах нь чадах бүхнээ хийнэ
Чамайг түшээд босгох олон хүмүүс эргэн тойронд бий
Хамтдаа бүтээх дурсамж урд олон байна many many
Big Gee бас Lil Thug E энд 90-ээд оны Shaq ба Penny
Шантрах гэж байвал чи дахиад ганц бодоо ч
Эрх чөлөө хамгаас чухал одоо ч
Зүтгэснийхээ хэрээр хүссэнээ олоо ч
Чи л өөрийнхөө хувь заяаныхаа жолооч!
Зүтгэх сайхан
Зүтгэх сайхан
Мөрөөдлийнхөө төлөө унаж бүдрэх сайхан
Зүтгэх сайхан
Зүтгэх сайхан
Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан
Зүтгэх сайхан
Зүтгэх сайхан
Мөрөөдлийнхөө төлөө унаж бүдрэх сайхан
Зүтгэх сайхан
Зүтгэх сайхан
Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан!



Авторы: Batbold Gandi, Bayanmunkh Sukhbaatar, Enerel Gereltsogt, Enkhjamts Sharavjamts, Erdenebold Boldoo, Ganbat Damdinpurev, Garid Gotsbayar, Javkhlantugs Batdorj, Luvsanlkhundev Boldsaikhan, Munkh-erdene Tugsjargal, Tsetsenbileg Namnandorj, Tuguldur Ganchimeg, Ulzii-uchral Bayarsaikhan


Lil Thug E feat. Ginjin, FLA, Vandebo, GangBay, ThunderZ, Enerel, Tsetse, Desant & Big Gee - Big LIFE
Альбом Big LIFE
дата релиза
11-10-2021



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.