NAAGII - Чамайг Хүлээнэ текст песни

Текст песни Чамайг Хүлээнэ - NAAGII



Ирэх цаг чинь итгэлтэй минь нисэн одсон
Ирмүүн зан чинь чамайг хөтлөөд явсан
Танхил харц чинь танил харц болж өөрчлөгдсөн
Эрхэлж дуудах үг чинь хөндий хоосон өөр болсон
Энхрий царайг чинь бусдаас хайн
Эмтрэх зүрхээ барьж ядна
Үлдээч хайрт минь гэж бодолдоо гуйна
Үүрдийн ногоон мод шиг мөнхийн хайрыг хүснэ
Намайг баясгах инээд чинь өөр хүнийг хөгжөөнө
Насан туршдаа хамт байна гэж би төсөөлсөн
Ялдам цэцэгсээс үнэрийг чинь хайж
Ядсан зүрхээ тогтоож ядна
Мартахгүй ээ чамайг би
Мартахгүй ээ хайраа би
Сэтгэлд минь асаатай
Мөнхийн зулаа унтраахгүй ээ
Чамайг хүлээнэ мммм
Чамайг хүлээнэ мммм
Аз жаргалтай төгсгөл үлгэрт байдаг шиг
Ариун сэтгэлийг чинь би зурмаар байна
Асаж төөнөх хүслээ ахиад салхиар би өрдөнө
Алдсан хайраа буцаах сахиус тэнгэрийн урд сөгдөнө
Бороон дуслуудаас нулимсийг чинь хайна
Бачимдсан зүрхээ барьж ядна
Мартахгүй ээ чамайг би
Мартахгүй ээ хайраа би
Сэтгэлд минь асаатай
Мөнхийн зулаа унтраахгүй ээ
Чамайг хүлээнэ мммм
Чамайг хүлээнэ мммм
Март гээд мартахгүй
Боль гээд болихгүй
Дассан сэтгэлийг хорьж чадахгүй
Чамайг би хүлээнэ
Чамайг би хүлээнэ
Зогс гээд зогсохгүй
Буц гээд буцахгүй
Цаг хугацааг буцааж чадахгүй ээ
Чамайг би хүлээнэ
Чамайг би хүлээнэ
Ммм-ммм
Ммм-ммм



Авторы: Naranzun Badruugan


NAAGII - Чамайг хүлээнэ
Альбом Чамайг хүлээнэ
дата релиза
27-08-2019




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.