Rokit Bay feat. Orgil - 40 Rappers текст песни

Текст песни 40 Rappers - Orgil , Rokit Bay



Сонсогчидын ярианы сэдэв нь
Rokit Bay бол яриангүй шилдэг нь
Намайг bull-дах санаагаа нэгтгэнэ
Дөчин rapper-ууд арайхийж дийлдэг юм
Хамгийн бардам бүсгүйчүүд Баяраа дээр
Шрекийн муур шиг царайлан ирдэг юм
Уралдуулсан бүтээлүүд болгон минь
Дандаа түрүүлэн бариандаа ирдэг юм
Царай минь зүүдэнд нь гэнэт орж ирэхэд
Миний өрсөлдөгчид хөнжил дотроосоо харайлган сэрдэг юм
Амьдралд тэмцэх шалгалт надаар заалгах юм бол
Шипигүйгээр зөв байх вариантыг мэддэг юм
Дандаа дангаар нь талх идээд залхсан хүмүүс
Талхан дээр тавих варианаа нэхдэг юм
Бараагаа уутнаас нь гаргаж ирээд
Систем рүүгээ тэд нар тариагаар чихдэг юм
Би бол дон
Тийм болохоор л би чамтай
Хамт байсан, хамт байгаа
Хамт байсаар ч байх болно
Би бол хор
Тийм болохоор л би чиний
Салж чадахгүй зуршил
Бас хамт байсаар байх болно
Зөвхөн хоббигоороо хип хоп хийдэг хүмүүс нь
Өдөр болгон шахуу бараг зангиа зангидна
Жинхэнэ хип хопийг хийдэг хүмүүс л
Худлаа писдакуудаас ялгаж намайг ангилна
Jigsaw-тай нийлж алсан хүмүүсээ
Би дийлж ядан гар хөлнөөс нь өргөөд дамжилна
Тэд хулгай хийж байсан хүмүүс байсан
Тийм болохоор тэднийг алаад нүгэлээ наминчилна
Тамхиа тамхилах залуучууд Баяраагаас
Шүлтүүрийг нь ч үлдээхгүйгээр иш татна
Шинэ бүтээл хийх болгонд минь тэд нар минь дурлаж
Дараагийнхийг нь хүлээж чадахгүй тэсч ядна
Дуу зохиох бол миний амь
Хөгжим бол миний хань
Хөгжмийн орон зайнд хугацааг анзаарахгүй
Би бол дон
Тийм болохоор л би чамтай
Хамт байсан, хамт байгаа
Хамт байсаар ч байх болно
Би бол хор
Тийм болохоор л би чиний
Салж чадахгүй зуршил
Бас хамт байсаар байх болно
Сохруудын газар би нэг нүдтэй
Чанар муутай бүтээлүүдээс эгдүүцдэг
Бүдүүн гуятай бүсгүй надаас хөл хүндтэй
Алдаатай жинлүүр шиг үл тэнцдэг
Би чадвараараа бусад өрсөлдөгчөөс
Одоо болохгүй бол үгийг нь бичиж өгөхөөс
Тэд нар байр суурьгүй зүгээр жижиг нөхөөс
Ичиж мэдэхгүй юм бол би л бичиж өгөхөөс
Тэдний өмнөөс нь тэд нар үүнийг хоббигоороо хийнэ
Сайндаа ч биш тэд нар зүгээр лоббигоороо л ийм
Rokit Bay бол цаг агаарын гэнэтийн өөрчлөлт
Миний огцом хүйтэн тэдний тоог нь хороож байна
Зээ, хараал бат оршиг
Rokit Bay бол нартай биш бараан өдөр шиг
Түүнтэй тэмцэх юм бол тулаан болно дайны дотор шиг
Та нар нурж унана, чанар муутай цайны дотор шиг
Би бол дон
Тийм болохоор л би чамтай
Хамт байсан, хамт байгаа
Хамт байсаар ч байх болно
Би бол хор
Тийм болохоор л би чиний
Салж чадахгүй зуршил
Бас хамт байсаар байх болно
Би бол дон
Тийм болохоор л би чамтай
Хамт байсан, хамт байгаа
Хамт байсаар ч байх болно
Би бол хор
Тийм болохоор л би чиний
Салж чадахгүй зуршил
Бас хамт байсаар байх болно



Авторы: Rokit Bay


Rokit Bay feat. Orgil - Эвдэрхий хүн
Альбом Эвдэрхий хүн
дата релиза
01-01-2013



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.