Vandebo - Herwee Lyrics

Lyrics Herwee - Vandebo



Надаас өөр хүн байсан юм уу? чиний амьдралд
Танихгүй дүрд тоглохдоо яарсан юм уу?
Урт өдөр байна тиймээ?
Цагийн зүү зүүрмэглэх чимээ
Ганцаардсан айдсаасаа ийм нь
Гунигласан байх би иймдээ ч
Шархалсан сэтгэлийг хонгор чи
Борооны ус шиг норгохгүй
Хатсан уруул байж боломгүй
Өөрөө нуугаад ч хайж оломгүй
Чи надад ойртох тусам чинь
Хол зай надад туслаж байна
Чи надаас холдох тутамдаа
Миний нахиа бүрийг таслаж байна
Харамгүй
Харамгүй
Харамгүй
Галзууртлаа тааз ширтээд
Багалзуур дээр юм тээглээд
Баллуурдах дурсамжаа
Баранд суугаад барж ядна
Энэ бүхэн дуусах юм бол
Төгсөх юм бол
Түүх болоод үлдэх ёстойн бол
Ирээдүйг таамааргүй
Дахиж нарны гүүрээр ганцаар алхахгүй байх
Хүүхдийн 100-гаас пиво худалдаж аваад гэлдрэхгүй байх
Pussytown хотхон дээр зогсоод хүнтэй тамхилахгүй байх
Харилцууранд ирэх дуудлага болгон таг чиг болох байх
Унтаж чадахгүй үүрийн 4 цагийг хүргэхгүй байх
Хөлсөө гартлаа mint дахиж амтлахгүй байх
Хөгжим сонсоод үсэрч цовхорохгүй байх
Дахиж уулзах гэж хичээж илүү цаг товлохгүй байх
Ингэж дурлалаач ирээдүйд ахиж сохрохгүй байх
Чамаас өөрийг оллооч дахиж догдлохгүй байх
Гашуун ч амттай юм
Амттай байна
Би худлаа яръя жаргалтай байна2
Дахиж догдлохгүй байх
Дахиж сохрохгүй байх
Дахиж хайр дурлалд би хэзээч шунаж ховдоглохгүй байх
Үхлийн өөө
Хор байсан ч чинийхээ амнаас уумаар No5
Үнээн сэтгэлээ зориулж чамд шүлэг бичлээ
No5
Айдас хүргэм бодол
Хаалганы цаанаас ирээд буцдаг
Бороо над дээр орооч
Хэнд ч хэрэггүй хаяагдсан бодлыг минь угаа
Буруугаа би сайн мэднээ
Буруугаа би сайн мэднээ
Хэзээ хойно нь яг хэзээ юм бэ?
Хэзээ хойно нь яг хэзээ юм бэ?
Чамайг олохын тулд ямар их хугацаа зарсныг мэдэх үү?




Vandebo - The Vandebo
Album The Vandebo
date of release
29-09-2019




Attention! Feel free to leave feedback.