The Hu - The Legend of Mother Swan paroles de chanson

paroles de chanson The Legend of Mother Swan - The Hu



Эрт л урьдын цагт л гэнэ ээ
Хөрст алтан дэлхийн хязгаарт
"Хөвөө?" газар нутагтай
Онгон зэрлэг байгальтай
Хөлгүй цэнхэр нууранд нь аа
Урин дулаан ирэх цагт л
Холын газраас усны шувууд
Ганганан дүүлэн нисээд иржээ.
Өсөж торнисон үрсээ харан
Өвгөн нуур нь баясан догдолж
Өдөржин наадан цэнгэв гэнэ ээ
Шөнөжин дуулан баясав гэнэ.
Их л цаг л өнгөрөв гэнэ ээ
Зуны дунд сар алслав гэнэ
Юутай сайхан аз жаргал вэ,
Уйтай хаялан долгино вэ,
Ээ ий ээ
Нэг л хун их л гунигтай
Ижлээ хайн тэмүүлэв гэнэ
Эргэн тойрон хэрэн хэсэж
Хайртай хосоо олов гэнэ
Оройтож олдсон тэр л хайранд
Умбан наадан жаргав гэнэ
Орчлон хорвоог мартан дурлаж
Олон хоногийг илээв гэнэ
Үртэй болсноо ижилдээ дуулган
Үүрд хамт байхаа амлав гэнэ
Өсөж төрсөн нуурандаа гэрлэж
Өнөд мөнхөд жаргана гэв
Өндгөн долоон үрс нь мэндэлж
Учиргүй ихэд баярлав гэнэ
Амьдрал сайхан болов гэнэ ээ
Аз жаргалаар л дүүрэв гэнэ
Ээ ий ээ
Гэгээн өдрийн наран жаргаж
Илч л юу нь гундав гэнэ
Гэрэлт цагаан саран бүүдийж
Үүлэн цаагуур нуугдав гэнэ
Хар л нүдэн нуур нь хөлдөж
Хахир ихээр хүйтрэв гэнэ
Харзны ус бас л аниж
Хамаг дэлхий хагдарч гэнэ
Аян замдаа гарахаар болж л
Үр зулзагаа бүртгэв гэнэ
Өд нь ургаж амжаагүй
Үрс нь их л хичээв гэнэ
Олон нялх дэгдээхийгээ
Орчлон дэлхийд үлдээх гэж
Далавчин нөмөртөө хумив гэнэ
Өөрийгөө аварч эс чадав гэнэ
Ээ ий ээ
Харах нүднийх нь гал бөхөвч
Нулимс татарсангүй гэнэ
Халуун аминых нь гол тасравч
Харуусал дундарсангүй гэнэ
Харах нүднийх нь гал бөхөвч
Нулимс татарсангүй гэнэ
Халуун аминых нь гол тасравч
Харуусал дундарсангүй гэнэ



Writer(s): TEMUULEN NARANBAATAR, GALBADRAKH TSENDBAATAR, NYAMJANTSAN GALSANJAMTS, DASHDONDOG BAYARMAGNAI, ENKHSAIKHAN BATJARGAL


The Hu - The Gereg
Album The Gereg
date de sortie
13-09-2019




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.