Bold - Namriin Tuhai Bodol текст песни

Текст песни Namriin Tuhai Bodol - Bold



Намар аа гэж юу сан билээ
Нар шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Ай хөөрхий
Намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа!
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ!
Ай хөөрхий
Намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа!
Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Ай хөөрхий
Намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа! (уйлъя даа!)
Ай хөөрхий
Намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа!
Ай хөөрхий
Намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа!




Bold - Mongol Pop 2
Альбом Mongol Pop 2
дата релиза
01-01-2012




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.