Bold feat. Bobby D - Huuhdiin Yurtunts текст песни

Текст песни Huuhdiin Yurtunts - Bold , Bobby D



Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас
Хүүхэд тэр цаасан дээр өөрийнхөө
Yлгэрийн хотыг хичээн байж зурна
Юу ойлгосноо хэнээр ч заалгахгүй
Тоглоомоо амьд юм шиг бодож
Тоглоомтойгоо ярьсан бяцхан хүүхдийн
Ариун сайхан энэ хотыг
Аз жаргалаар дүүрэн байлгацгаая
Та нар том болохыг хүсэж байна уу?
(Аав шигээ болохыг хүсэж байна)
Та нарын сайн найз хэн бэ?
(Эмээ, өвөө)
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Хүүхдийн мөрөөдөл нов, ногоон тал (Нов, ногоон тал...)
Хүүхэд тэр талдаа шувуу шиг дураараа
Хүслийнхээ хязгаар хүртэл хөөрөн ниснэ (Хөөрөн ниснэ...)
Юу харснаа тэд хэнээс ч нуухгүй
Инээдээ барьж чадалгүй баярлах
Итгэл дагуулан мишээх тэднийхээ
Ногоохон тэр цэцэрлэгийг
Намуун тайван байлгацгаая
Та нар юу үзэх дуртай вэ?
(Хүүхэлдэйн кино)
Та нар хайрыг юу гэж боддог вэ?
(Кинон дээр гардаг шиг ээ)
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Цаг цаг цаг урсан өнгөрнө
Түг түг түг зүрх минь цохилно
Аав шигээ ээж шигээ болохыг бид хүснэ
Холын хол нисэх юмсан дүүлэн дүүлэн нисэх юмсан
Шувуухай, шувуухай байхыг бид хүснэ
Миний нэрийг Bobby D ээж аавдаа хайртай би
Эрхэм нандин хүсэл минь цагаахан юм шүү тиймээ
Энүүгээр тэрүүгээр инээж хөөрч баясаж гүйсэн
Эрх танхил найзууддаа хайртай, хайртай
Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас
Хүүхдийн инээд аз жаргал авчирна
Та нар том болохыг хүсэж байна уу?
(Аав шигээ болохыг хүсэж байна)
Та нарын сайн найз хэн бэ?
(Эмээ, өвөө)
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Та нар юу үзэх дуртай вэ?
(Хүүхэлдэйн кино)
Та нар хайрыг юу гэж боддог вэ?
(Кинон дээр гардаг шиг ээ)
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл (бидний сэтгэл)
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна




Bold feat. Bobby D - Хайрын Хүч
Альбом Хайрын Хүч
дата релиза
21-06-2005



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.