Bold - Tsagaan Uul текст песни

Текст песни Tsagaan Uul - Bold



Наадан тоглох нүд чинь нүглийг ч мартмаар тормолзоно доо
Хонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээдээ, нүүлээдээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хөө
Ханилахын заяа ч дутлаа даа хөө
Цайдам хээрийн салхи нь хөө (Cалхи нь хөө...)
Цагийг элээж урсана даа (Урсана даа...)
Цайлган томоогүй танхил амраг минь, ай хөө
Цээжны нөмөрт оршино доо
Цайлган томоогүй амраг минь
Цээжны нөмөрт оршино доо
Цээжны нөмөрт оршино доо...
Наадан тоглох нүд чинь ээ хөө
Нүглийг ч мартмаар тормолзоно доо хөө
Найдан дассан сэтгэл минь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө, аргагүй дээ
Торомгор жаахан чамаасаа би чинь
Тасраад одохын ч зориггүй дээ хөө
Торомгор жаахан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй
Торомгор жаахан чамаасаа
Тасраад одохын ч аргагүй ээ
Найдан дассан сэтгэл, ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Найдан дассан сэтгэл, ай хөө
Насан туршдаа ганцаараа, ганцаараа




Bold - Хайрын Хүч
Альбом Хайрын Хүч
дата релиза
21-06-2005




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.