Hurd - Монголоороо Гоёдог текст песни

Текст песни Монголоороо Гоёдог - Hurd

Хөндийн цэцгийн аглаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам хөгөөр хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлтсэн шар толгодоор хаяагаа гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбисан өвгөдөөрөө хойморио
гоёдог Ширгэшгүй ариун тунгалаг усыг нь нар зөв бүсэлж гоёдог
Шилжишгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ

Дөрвөн цагийн сэрүүн салхиар хийморио гоёдог
Дөрөөн дээрээ нартай давхиж заяагаа гоёдог
Ангир тээсэн бүлээн нуураараа мөрөөдлөө гоёдог
Алтан шаргал наран нутгийг минь гоёдог
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ

Авторы: Hurd

Hurd - BLACK BOX vol.7 Монголд Төрсөн
Альбом BLACK BOX vol.7 Монголд Төрсөн
дата релиза
11-07-2014

Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.