Hurd - Таныгаа Дурсана текст песни

Текст песни Таныгаа Дурсана - Hurd



Цэрэг би чинь ингэж бодохлоор
Цээжин дотор минь гал дүрэлзэнэ
Цэвэр сэтгэлийн уяас нь алдуурч
Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ ээ
Бүсгүй чи минь ингэж бодохлоор
Бүлээн зүрх чинь уяран хайлж
Булбрай үрээ тэврэн мишээсээр
Бүүвэй дуугаа аялаж сууядаа
Хөх гүүнийх тэнгэрийн мандал
Хөөрөн нисээд шувууд буцахаар
Хүний хүүгийн сэтгэл гэдэг
Хүслэнт ханиа нэхэн өгүүлнэ ээ
Намар гэдэг ийм л юмдаа
Навчис хүртэл уйдах л юмдаа
Уянга гэдэг ийм л юмдаа
Учралт ханиа нэхэн өгүүлнэ ээ
Анд олон нөхөд минь тарахлаар
Асгарах нулимс нүдийг минь бүрхдэг ээ
Ангир ангираа дагуулдгийн адил
Амьдрал хүнийг дасгадгийн байждээ
Хун хунгаа дагуулдгийн адил
Хүн хүндээ дасдгийн байждээ
Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ ээ
Бүсгүй би чинь ингэж бодохоор
Бүлээн зүрх минь уяран хайлж
Булбрай үрээ тэврэн мишээсээр
Бүүвэй дуугаа аялаж сууядаа



Авторы: Ganbold Damba


Hurd - BLACK BOX vol.4 Өдөр Шөнө
Альбом BLACK BOX vol.4 Өдөр Шөнө
дата релиза
11-07-2014




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.