Hurd - Үнэгүй Юм текст песни

Текст песни Үнэгүй Юм - Hurd



Торгоны хээ шиг зөөлөн биеийг чинь
Тоглоом наадгай шиг үнгэж болохгүй
Харзны ус шиг дэлгэрэх хайранд минь
Харь сэтгэлээр эзэмдэж чадахгүй
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Уруул зүрх хоёр нэгдсэн л бол
Учрал заяагаа зааглаад ч яахав дээ
Ухаан санаа чин саруул бол
Уярал хайраа унтраагаад яах вэ
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Бид хоёрыг сарнижээ гэхэд
Битүүхэндээ зарим нь тавлан баясна
Бид хоёрыг ханилжээ гэхэд
Билэг арга учралдан лус баярлана
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ



Авторы: Gerel, Otgonbayar Damba, R.


Hurd - BLACK BOX vol.6 Мянган жилд ганц
Альбом BLACK BOX vol.6 Мянган жилд ганц
дата релиза
11-07-2014




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.