KA - In Mind текст песни

Текст песни In Mind - KA



Бүгд л сайн байхыг хичээнэ Гэхдээ муу зүйл нь тэжээнэ Би
гэмт хэрэгтэн шүү Ээжээ Үргэлж нуух гэж л хичээнэ Хэн нь хэн бэ?
бүгдийг нь таньсан Амьдралын хэмнэл дээр бүгдээрээ dance Хогийн
зүйлийг чимээгүй харсан Хэлээ хазаж нүдээ бид аньсан Хүнээс ичээд мөн
чанараа чи хорьсон Хэцүү үедээ л ээжрүүгээ ярьсан Эго чинь үлдэж
сэтгэл чинь харьсан Том хирнээ нэг их хүйтэн байшин чи барьсан
Хүүхдүүдийн сэтгэлзүйд хог новш бид тарьсан Өндөр болж таргалсан ч
сэтгэлзүй нь турсан Өрөөлийн үгнээс болж мөрөөдөл нь нурсан Өөрийгөө
хэмлэгчид нийгэмд их төрсөн Хов живийн маш их шүлсэнд бид норсон
Хувцас чинь биш хүн чанар чинь ноорсон Үнэт зүйлээ үл анзааран зөрсөн
Сайхан мэдрэмж бол үнэгүй,
мэддэг хүн цөөрсөн Гарцан дээрээ машинууд нь түрүүлж гарна Нэгнээ
гөрөөд зарна муухай хараад зөрнө Хаашаа ч юм яарна бусдыг дууриаж
ярина Цагаа үл барина түгжирч хөгширч харина Миний нүд ч гэж нүд
эхлээд мууг нь харна Худал нь үнэнээ сүрэглэж дарна Хэнд хамаатай юм
Энэ Улаанбаатарын дүрэм Би л болвол болоо Булингартай цөөрөм Ам
дээрээ том нэг их аймхай юм байж Алаг үрээ хаясан завхай аав ээж
Ардуур ашиг харна Хөөе өөр зам хай найз Өгч сур,
авахаа байз Хөгшин хүн бүр зөв юм хэлдэг гэнээ Үгүй байх өө гээд
эелдэг инээе Хог новшоор тархи нь дүүрсэн хөгшид байхад Хэрсүү залуу
үеийг сонсох сайхан Новшийн зүйлийг хараад хэлээ хазаж
нүдээ аньж байгаа Би бас Чи эрх чөлөөтэй Гэмт хэрэгтэн ...
Бүгд л сайн байхыг хичээнэ Гэхдээ муу зүйл нь
тэжээнэ Чи гэмт хэрэгтэн шүү дээ Үргэлж нуух гэж л хичээнэ



Авторы: Munkh Oto


KA - In Mind
Альбом In Mind
дата релиза
22-10-2020



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.