Kiwi - Nuutshan Hair (Bonus Track) текст песни

Текст песни Nuutshan Hair (Bonus Track) - Kiwi



Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын хүү байж дээ чи
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй (хэзээ ч үзэхгүй)
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ (зүүд байж дээ)
Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана
Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана (атгана аа)
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зүйргүй хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй миний хайр байж дээ чи
Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана
Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана
Үсийг чинь бодлоороо би илбэнэ (үсийг чинь бодлоороо би илбэнэ)
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана (атгана аа)
На-на, на-на, на-на-на-на
Гараас чинь чангаар атгана



Авторы: Angirmaa Balchinjav


Kiwi - Husel
Альбом Husel
дата релиза
01-01-2009




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.