NAAGII - Оргилуун Залуу Нас текст песни

Текст песни Оргилуун Залуу Нас - NAAGII



Ногооны униар дээлнээс минь үнэртсэн
Толгодын салхи сэвлэгэнд минь эрхэлнэ
Номин тэнгэрт эрх дураараа шувууд нисээд
Томоогүй нас минь он жилүүдтэй урсана
Цас будрах шиг гэгээн уянгатай
Цайлган хонгор залуу нас минь
Гэмшлийн сүүдэр зүрхэнд минь унаагүй
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь
Хайрын дуулал сэтгэлд минь эгшиглэсэн
Харц ялдам хонгор чи мишээнэ
Хан тэнгэрт үүлс нь амгалан нүүгээд
Хүүхэд нас минь он жилүүдтэй урсана
Цас будрах шиг гэгээн уянгатай
Цайлган хонгор залуу нас минь
Гэмшлийн сүүдэр зүрхэнд минь унаагүй
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь
Хойморын салхи мөрөн дээр минь дэрвэсэн
Золбоо аз минь түмэн оддоор гэрэлтэнэ
Хөх тэнгэрт наран өдөржин гялалзаад
Залуу насаар минь он жилүүд гоёно
Цас будрах шиг гэгээн уянгатай
Цайлган хонгор залуу нас минь
Гэмшлийн сүүдэр зүрхэнд минь унаагүй
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь



Авторы: ц.чулуунбат, ш.урьхан


NAAGII - Миний Захидал
Альбом Миний Захидал
дата релиза
19-11-2016




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.