NAAGII - Захиа текст песни

Текст песни Захиа - NAAGII



Сайн байна уу хайрт минь сайн байна уу
Санахын эрхэнд захидал бичиж байна
Сайхан дууг чинь сонсоод
Утсаар хэдий ярилаа ч
Сэтгэлд дотно гэж гараар бичиж илгээе
Хайрлаж бичсэн үгсийг минь үнсээрэй
Хамтдаа байдаг шүү чамтайгаа би
Дурлал шингээсэн захидлыг минь тэврээд
Дуу алдтал чангахан хайрлан уншаарай
Гаргац муутай бичсэн хэсгийг минь
Ганцхан чамдаа яарсных гэж бодоорой
Тогтуун бичсэн захидал минь намайг
Торомгорхон чамд минь хүргэж өгнө
Санаж байна уу хайрт минь намайгааа
Санахын зовлон жаргалыг бичиж байна
Сайхан инээдийг чинь утсаар би сонслоо ч
Санаанд тодхон гэж гараар бичиж илгээе
Зүүдлэж бичсэн захидлыг минь тэврээд
Зүрхээ уужиртал дахиад уншаарай
Санаж байна чамайгаа санаж байна
Санахын зовлон жаргалыг дуулан сууна
Халуун дотно үгсийг шүүдрийн дусал шиг цуглуулж
Хайрт чамдаа энэхэн захиаг илгээлээ
Хайрт чамдаа энэхэн захиаг илгээлээ



Авторы: ү. хүрэлбаатар, ц. чулуунбат


NAAGII - Миний Захидал
Альбом Миний Захидал
дата релиза
19-11-2016




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.